Спорт

С.Болормаа: Ээж ээ хүү нь Улсын арслан болоод ирнэ ээ гэж хэлээд явсан

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ой Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд 9 давж, Аймгийн арслан цолоос Улсын арслан болсон Э.Батмагнайгийн ээж С.Болормаатай цөөн хором ярилцлаа.

-Хүү нь Үндэсний их баяр наадамд түрүүлж Улсын арслан цолыг хүртлээ. Та энэ цаг мөчийн сэтгэгдлээ наадамчин олонтой хуваалцаач?

- Бэлтгэл сургуулилтаа хийгээд гэртээ бурхандаа мөргөчихөөд хүү минь “Ээж ээ, аав аа хүү нь Улсын арслан болоод ирнэ ээ гэж хэлээд явсан.  Хүүдээ итгээд сүүгээ өргөөд хоцорсон бид хоёр. Манай хүн 7-нд хотод ирсэн. Би малаа харж байгаад хоёр том маань ирээд, араас нь би ирсэн. Аав ээж хоёр нь малаа харж байя гэж хэлээд хүүгээ улсын наадамд явуулсан.

-Хүү нь хэдэн настайгаасаа бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Миний хүү 12 настайгаасаа бөхөөр хичээллэж эхэлсэн. Хүүгээрээ маш их бахархаж байна. Хүү минь Улсын начин гэдэг хүндтэй цолыг хүртлээ. Ах дүү нар нь үзээд сууж байгаа. Өнөөдрийн барилдаан үнэхээр гайхалтай байлаа.

-Хүү нь ид хавтай сайхан барилдлаа. Хоёр талаасаа бөхийн удам бий юу?

-Байгаа.

-Э.Батмагнай маань чөлөөт бөхөөр барилддаг шүү дээ. Үзүүр түрүүнд үлдээд барилдахад нь та догдлов уу?

-Хүүгийнхэээ барилдааныг тухтай үзлээ. Яарч, сандралгүй ер нь л их тайван үздэг. Түрүүлнэ гэдэгт нь итгээд тайвуухан л үзлээ. Бодсоноор боллоо. Гайхалтай сайхан барилдлаа.

-Улсын арслан хүүтэй болоод нутагтаа очих нь байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Хүүгээ, бэрийгээ, ачийгаа дагуулаад нутагтаа баяр дүүрэн очих нь ээ. Монголынхоо ард түмэнд хүүг минь дэмжсэнд баярлалаа.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ккккк
Ккккк
7 сар 13, 2025 09:22

Үнэхээр гайх�##�тай байлаа. Наадмын нээлтийн хэрүүл, Японы эзэн хааны зочлол энэ тэр юу ч биш санагдав. Наадмыг бид өөрсдөө л тэмдэглэж хөгжөөдөг билээ. Ард олон илүү хүчтэй шүү. Саяхан наадаарай

Зочин
Зочин
7 сар 13, 2025 21:17
Reply to  Ккккк

Наадаад дуусчихлаа,саяхан битгий хэл.

Зочин
Зочин
7 сар 13, 2025 10:31

Сайхан наадам сайхан баяр цэнгэл.

Зочин
Зочин
7 сар 13, 2025 10:37

Энгийн м�##�чин айлын хүү сайхан байлаа

Зочин
Зочин
7 сар 13, 2025 21:16

Энэ чинь урьдчилаад найраа хийгээд явсан юм байна ш дээ.

Зочин
Зочин
7 сар 14, 2025 00:14

Хавраас хойш ер нь дийлдэхээ байчихсан байсан даа. Олон ч хүн түрүүлнэ гэж харж байлаа. Ёстой нөгөө ногт ганзаг�##�ж ирнэ гэдэг л боллоо кк.

Холбоотой мэдээ

Back to top button