НИЙГЭМНийгэм мэдээ
Уяачдын наадам: Сонгомол дунд насанд Д.Даяндэмидийн Наран зээрд түрүүллээ

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр цэнгэл наадмын сонгомол дунд насны морьд хэдхэн хормын өмнө барианд орлоо. Сонгомол дунд насны морьдын уралдаанд 106 хурдан хүлэг бүртгүүлэн 94 хүлэг мордсон.
Ингээд сонгомол дунд насны түрүү магнайд,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Нийслэлийн алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн Наран зээрд ирж торгон жолоогоо өргүүллээ.
- Аман хүзүүнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харъат аймгийн алдарт уяач Чулууны Ганцогтын сартай хонгор,
- Айргийн гуравт Хэнтий аймгийн Хэрлэн сумын алдарт уяач Энхболдын Болдгэрэлийн халтар,
- Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул аймгийн алдарт уяач Чулуундаваагийн Тамирын сартай хээр,
- Айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул аймгийн алдарт уяач Дамдинсүрэнгийн Аваасүрэнгийн саарал хурдаллаа.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!