НИЙГЭМНийгэм мэдээ
Дорнод, Сүхбаатар аймгийн иргэд аялагчдын анхааралд

Өнөө шөнө /2025.07.14-15/ Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар дуу цахилгаантай, усархаг аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Мөн ирэх 24-36 цагт орох хур борооны урьдчилсан мэдээнээс авч үзвэл Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Онгон, Асгат, Эрдэнэцагаан сум, Хэнтийн Галшар сумын урд хэсэг, Дорноговийн Дэлгэрэх сумын хойд хэсгээр, мөн Дорнодын Баяндун, Дашбалбар, Гурванзагал сумдын нутгаар 40 -50 хүртэл мм хур тунадас орох төлөвтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.