Шинэ орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 13.1 хувиар өсчээ

Энэ онд орон сууцны үнэ, шинэ хуучин болон байршын бүсээс хамааран өнгөрсөн жилүүдийнхээс харьцангуй нэмэгдсэн байна. Тухайлбал, шинэ орон сууцны метр квадрат талбайн үнэ 2025 оны 6 дугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.36 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 1320.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн их, Сонгинохайрхан дүүрэгт 190.8 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үзүүлэлт болж байна.
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн их 5.49 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 1021.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн их, Сонгинохайрхан дүүрэгт 362.9 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үзүүлэлт юм.
Шинэ орон сууцны үнэ 2024 оны мөн үеийнхээс 13.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 16.4 хувиар өсжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.