Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын Дээд шүүх “Samsung”-ийн захирлыг цагаатгалаа

БНСУ-ын Дээд шүүх өнөөдөр /2025.07.17/ хуралдаж, “Samsung Electronics” компанийн гүйцэтгэх захирал И Жэ Ёнийг тус компанийн нэгжүүдийг нэгтгэсэн маргаантай хэргээс цагаатгасан байна.

Шүүх дөрвөн сарын өмнө И Жэ Ёнийг 19 зүйл ангиар яллагдагчаар татсан юм. Түүнийг “Samsung” группийг хамгийн бага зардлаар өөрийн хяналтад авахын тулд “Samsung C&T” болон “Cheil Industries” компаниудыг нэгтгэх ажиллагааг зохион байгуулсан хэрэгт оролцсон гэж буруутгасан. Уг ажиллагааг одоо татан буугдсан “Samsung” компанийн ирээдүйн стратегийн алба удирдсан гэж прокурорууд үздэг юм.

Тухайн үед “Samsung C&T” нь “Samsung Electronics” компанийн 4.06 хувийг эзэмшдэг байсан. Харин И Жэ Ён “Cheil Industries” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч байсан ч “Samsung C&T”-д огт хувьцаагүй байжээ. Гэсэн ч энэ нэгтгэлээр дамжуулан И Жэ Ён “Samsung Electronics” компанийг хяналтдаа авсан.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 17, 2025 21:52

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Холбоотой мэдээ

Back to top button