Нийгэм мэдээ

"Допингийн шинжилгээний хариу бүрэн ирээгүй байна"

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны хүрээн дэх допингийн шинжилгээ анхаарал татах цаг болоод байна.

Допингийн эсрэг үндэсний төв өөрийн бүрэн эрхийн хүрээнд Үндэсний их баяр наадам хүртэлх заалны барилдаануудад явцын шинжилгээ авч, үр дүнгийн удирдлага хэрэгжүүлж өдийг хүрсэн. Иймд жил ирэх тусам улсын цолтой бөхчүүдээс допинг илрэх боломж багассаар байгаа.

Энэ жил ч мөн урьдын янзаар 32 бөх, 16 харваачаас шинжилгээний сорьц авсан. Бөхчүүдийн хувьд тавын даваанаас дээш зодоглосон байх учиртай.

Допингийн эсрэг үндэсний төвийн мэдээлж байгаагаар, шинжилгээний хариу бүрэн гүйцэд ирж амжаагүй байгаа аж. Сошиал орчинд шинжилгээний хариу зарим талаар задарсан, ил болсон мэт мэдээллүүд хөвөрч байна.

Энэ жилийн хувьд шинжилгээний хариу шууд Үндэсний их баяр наадам зохион байгуулах салбар хороонд очно. Иймд хариутай одоогийн байдлаар шууд танилцаж байгаа байгууллага бол тэр гэдэг тайлбарыг өглөө.

Сорьцыг ХБНГУ-ын Дрезден хотын лабораторид хүргэснээс хамгийн багадаа 48 цагийн дотор хариу гардаг.

Өнгөрсөн жилийн хувьд долдугаар сарын 14-нд лабораторид ирж, 48 цагийн дараа хариу ирэхэд дөрвөн сэжигтэй тохиолдол илэрч байв.

Улмаар сэжигтэй тохиолдлыг дахин магадлах шинжилгээ явагдсанаар,

  • Улсын харцага Г.Ганхуяг
  • Аймгийн арслан Г.Хишигбат
  • Цэргийн арслан Г.Жамбалдорж
  • Аймгийн арслан М.Буяндэлгэр нарын сорьцоос хориотой бодис илэрсэн.

Харин Улсын харцага Г.Ганхуягаас илэрсэн бодис нь сэргээш биш гэж тооцогдсон. Харин нөгөө гурван бөх дээр үр дүнгийн удирдлага хэрэгжсэн юм.

Өнгөрсөн жилийн процессыг авч үзвэл, шинжилгээний хариу бүрэн гарч, Баяр наадам зохион байгуулах салбар хороонд ирсэн байх магадлал байна.

Харин олон нийтэд ил зарлах хугацаа нь өөрөөр тавигддаг. Тухайлбал, хариуг тухайн бөхөд өөрт нь танилцуулж, тайлбар өгөх хугацаа олгодог. Хэрэв хүндэтгэх шалтгаанаар хэрэглэсэн гэвэл үүнийгээ нотлох баримт материал хүргүүлэх хугацааг дахин сунгана. Нөгөө талаас Б сорьц нээлгэх хүсэлт ч гаргаж болох юм.

Эдгээр процесс хэрэгжиж дууссаны дараа, албан ёсоор тухайн бөхийн нэрийг зарладаг.

Иймд албан мэдээлэгдэх процесс цаг хугацааны хувьд болоогүй. Бид сорьцууд дунд одоогоор хориотой бодис илэрсэн тохиолдол хэд байгаа талаар эргэн мэдээлэх болно.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бөн бөн
бөн бөн
7 сар 19, 2025 15:17

Дарагджээ

Зочин
Зочин
7 сар 19, 2025 22:12

Ха ха энэ ч нэг юм хэлээд байна дөө

Холбоотой мэдээ

Back to top button