Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп “Wall Street Journal” сониныг шүүхэд өгч, 10 тэрбум ам.доллар нэхэмжиллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп баасан гарагт /2025.07.18/ “Wall Street Journal” сонин болон эзэмшигч Руперт Мурдокийг шүүхэд өгч, хамгийн багадаа 10 тэрбум ам.доллар нэхэмжилсэн байна. Эпштейн 2003 онд төрсөн өдрөөрөө хүмүүс рүү мэндчилгээ илгээсэн, тэдний нэг нь Доналд Трамп байсан гэж тус сонин мэдээлсэн юм. Тэрхүү мэндчилгээ нь бэлгийн сэдэлтэй зураг болон тэдний хоорондын нууцыг иш татсан зүйл байсан гэж тус нийтлэлд дурджээ.

Трамп “Wall Street Journal”-ийн тэрхүү нийтлэл санхүүгийн болон нэр хүндийн томоохон хохирол учруулсан гэх шалтгаанаар шүүхэд өгсөн юм. Гомдол дээр Мурдокоос гадна Доу Жонс, “New Corp” компани болон гүйцэтгэх захирал Роберт Томсон, “Wall Street Journal”-ийн хоёр сэтгүүлчийг шүүгдэгчээр дурдсан байна.

Эпштейн бол бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөг зэрэг хэргээр хорих ял сонсож, 2019 онд Нью-Йорк хот дахь шоронд нас барсан санхүүч юм. Тэрээр өөрийн хувийн арал дээрээ секс үдэшлэг зохиож, АНУ-ын улс төрийн элитүүдийг авчирдаг байсан гэгддэг. Албан ёсны мэдээллээр бол тэр амиа хорлосон. Гэхдээ түүнийг амь үрэгдэх үеийн хяналтын камерын бичлэгээс гурван минут орчмыг хассан гэдэг нь илэрсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
бөмбөг
бөмбөг
7 сар 19, 2025 15:07

Г�##�зуу нохой шиг ийшээ тийшээ үсчээд л зөнөг чинь

Холбоотой мэдээ

Back to top button