Гадаад мэдээДЭЛХИЙ

Вьетнамд жуулчид тээвэрлэж явсан онгоц хөмөрч, 34 хүн амь үрэгджээ

Бямба гарагт /2025.07.19/ Вьетнамын Ха Лонг буланд жуулчид тээвэрлэж явсан онгоц хөмөрч, 34 хүн амь үрэгдсэн байна. Вифа хар шуурга Өмнөд Хятадын тэнгисийг гатлан, Вьетнам руу ойртож байсан тул тухайн үед хүчтэй салхи шуурч, аадар бороо оржээ. Аврах багийнхан 12 хүн аварсан бол долоон хүн сураггүй хэвээр байгаа юм.

“Wonder Sea” нэртэй тэрхүү онгоц дээр 48 хүн, таван багийн гишүүн аялж явсан аж. Вьетнамын “VNExpress” сонин мэдээлэхдээ аялж явсан хүмүүсийн ихэнх нь жуулчин байсан, тэдний 20 нь Ханой хотоос аялж явсан хүүхдүүд байсан гэжээ. Одоогийн байдлаар жуулчид ямар улсын иргэд байсныг албан ёсоор зарлаагүй байна. Аврагдсан хүүхдүүдийн нэг болох 10 настай хүү “VietnamNet” агентлагт хэлэхдээ “Гүнзгий амьсгаа аваад, дээшээ сэлсэн. Тусламж гуйн хашхирахад завьтай цэргүүд намайг аварсан” гэжээ.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 20, 2025 15:24

Өө яасан сэргэлэн хүү вээ

Холбоотой мэдээ

Back to top button