Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп 50 хоногийн дотор гал зогсоо гэсэн ч ОХУ сөрж, зорилгодоо хүрэхээ мэдэгдэв

ОХУ Украинтай энхийн хэлэлцээр хийхэд нээлттэй байгаа ч зорилгодоо хүрэх нь чухал хэвээр гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ням гарагт /2025.07.20/ мэдэгдсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 50 хоногийн дотор гал зогсоох тохиролцоог зөвшөөрөхгүй бол илүү хатуу хориг арга хэмжээ авна хэмээн анхааруулсны дараах Песков ийнхүү хариу өгсөн юм.

Украин болон баруун орнууд Кремлийг энхийн яриа хэлэлцээг сунжруулж байна гэж буруутгаж буй. Песков болон бусад ОХУ-ын бусад албан тушаалтнууд хүмүүс үүнийг давтан няцаасаар байгаа. Энхийн хэлэлцээ зогсонги байдалд ороод буйн хажуугаар Москва Украины хотуудад өгч буй агаарын цохилтоо улам эрчимжүүлсээр л байна.

Сүүлийн үед ОХУ дроноор өгөх цохилтоо нэмэгдүүлэх болсон. Тухайлбал 2024 онд сардаа өгдөг байсан хэмжээний дроны цохилтыг ганц шөнийн дотор илгээж байгаа аж. Шинжээчид энэхүү агаарын довтолгоо цаашид улам ширүүснэ гэж үзэж буй.

Бямба гарагийн /2025.07.19/ орой гаргасан мэдэгдэлдээ Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский энэ долоо хоногт шинэ шатны энхийн хэлэлцээ эхлүүлэх саналыг Москвад гаргасан гэж мэдэгдсэн. Зеленский мөн гал зогсоох хэлэлцээг түргэтгэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Зеленский шөнө бүр хийдэг мэдэгдэлдээ “Гал зогсоохын тулд бүхнийг хийх ёстой. ОХУ-ын тал шийдвэр гаргахаас зугтахаа болих хэрэгтэй” гэжээ.

Харин ням гарагт Оросын төрийн өмчит хэвлэлүүд хэлэлцээний тов хараахан гараагүй, гэхдээ Истанбул хот уулзалтыг зохион байгуулах байх магадлал өндөр хэмээсэн юм.

Гал зогсоо эсвэл хориг тавина?

Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.07.14/ Трамп ОХУ-д маш өндөр гаалийн татвар ногдуулна хэмээн анхааруулсан. Мөн Украин руу Америкт үйлдвэрлэсэн зэвсэг нийлүүлэх сувгийг дахин нээхээ зарласан юм. Ийнхүү сүүлийн саруудад ОХУ-д зөөлөн, тал зассан хандлагаа Трамп өөрчилсөн.

Зургийн эх сурвалж: Bloomberg

Москва, Киев хоёр АНУ-ын шахалтаар Истанбулд хоёр удаа шууд хэлэлцсэн. Талууд дайны хоригдол болон амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг солилцох тохиролцоонд хүрсэн ч дайныг зогсоох тал дээр амжилт гараагүй.

Ийнхүү амжилт гараагүй тул тэвчээр нь алдагдсан Трамп энхийн хэлэлцээ 50 хоногийн дотор хийгдэхгүй бол өндөр гаалийн татвар хэрэгжүүлнэ гэж анхааруулсан юм. Гэхдээ яг ямар хэлбэрээр, хэнийг онилж хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй тайлбар тэр өгөөгүй. Ямартай ч ОХУ-ын худалдааны түншүүдэд чиглэж, Москваг дэлхийн эдийн засгаас тусгаарлах зорилготой арга хэмжээ авна гэж Трамп хэлсэн юм.

Түүнчлэн Трамп Европын холбоотнууд АНУ-аас тэрбум тэрбумаар нь цэргийн техник худалдан авч, түүнийг Украинд нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүнд “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах систем багтсан буй. Энэ нь Оросын дрон, пуужингийн эсрэг хамгаалалтаа сайжруулахыг хүсэж буй Украины хувьд хамгийн чухал хамгаалалтын систем юм.

Тэгвэл Кремль Трампын анхааруулсан ч гэсэн зорилгодоо хүрнэ гэдгээ мэдэгдлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Украины асуудлыг аль болох хурдан, энхийн замаар шийдэхийг хүсэж байгаагаа олон удаа илэрхийлсэн. Гэхдээ энэ бол урт хугацаа шаардсан, хэцүү, хүчин чармайлт шаардсан үйл явц” гэж Песков төрийн телевизэд өгсөн ярилцлагадаа хэлжээ.

Песков нэмж “Бидний хувьд хамгийн гол зүйл бол зорилгодоо хүрэх. Манай зорилгууд тодорхой” гэсэн юм. Киев болон барууны холбоотнууд ОХУ-ын зорилгыг максималист буюу бүхнийг шаардсан шинж чанартай гэж шүүмжилдэг.

Энхийн хэлэлцээнд хүрэхийн тулд Украин 2022 оны есдүгээр сард ОХУ газар нутагтаа нэгтгэсэн дөрвөн бүс нутгаас бүрэн татгалзах ёстой гэж шаардаж байгаа. Түүнчлэн Украин НАТО-д элсэх зорилгоо бүрэн орхиж, зэвсэгт хүчний хэмжээ болон чадамжаа хязгаарлахыг шаардаж буй. Эдгээр шаардлагыг Киев болон түүний Баруун түншүүд эрс няцааж байна.

Москва эдгээр шаардлагаасаа буцахгүй байгаа тул Европын холбоо өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2025.07.18/ ОХУ-ын эсрэг авж буй 18 дахь багц хоригоо танилцуулсан. Тэр хориг нь ОХУ-ын газрын тосны экспортыг боомилох зорилготой. Их долоон орон ОХУ-ын газрын тосыг баррель нь 60 ам.доллароос илүүгүй байх хязгаар ногдуулсан.

Гэвч энэ хязгаарыг хэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй тул ихэнхдээ үр дүнгүй байгаа юм. Мөн газрын тосны үнэ унаснаас тэр хязгаарын ач холбогдлыг бууруулсан. Ийм учир Европын холбоо болон Их Британи сүүлийн хоёр сарын турш үнийн хязгаарыг бууруулахыг уриалсан ч АНУ эсэргүүцсэн юм. Тэгвэл Трамп одоо анхааруулга өгснөө үйлдэл болгох эсэхийг Украин болон барууны орнууд хүлээж байна.

Эх сурвалж: Reuters, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 22, 2025 08:23

Фашист Оросын фашист удирдагч фашист Путлерийг даян дэлхийн ард түмнүүд бүгд үзэн ядаж бна !!!
Путин сөнөтүгэй !!! Орос сөнөтүгэй !!!

Het ih Guren Aguu Oros mandtugai
Het ih Guren Aguu Oros mandtugai
7 сар 22, 2025 12:04
Reply to  Зочин

cham shig teneg m#lan orkuud tegj bodno.

Зочин
Зочин
7 сар 22, 2025 09:04

1918 онд Брестын энхийн гэрээ хийсний дараа Германий хаан хэлэхдээ дэмий дээ "Оросуудтай хийсэн гэрээ тэр гэрээг бичсэн цааснаас ч үнэгүй" гэж хэлсэн нь жил гарангийн дараанаас л батлагдаж эхэлсэн байдаг шүү дээ. ЗХУ задарсны дараа Украинд өгсөн аюулгүйн бат�##�гаа, амласанаасаа 1 өдрйин дараа л буцаж эхэлсэн. Украин хариуд нь тэгвэл бид НАТО-д элсэнэ гэсэн. Зүүн германиас зүүн тийш НАТО*-г тэлэхгүй гэж амласан гэж Оросууд гүрийсэн. Оросуудын буруу. Дууст�##� нь цохих хэрэгэтй.

Зочи.з
Зочи.з
7 сар 22, 2025 09:35

АНУ-д худ�##�дах зэвсгийн нөөц тэр дундаа АДХ патроит системийн нөөц шавхагдсан тул Европ дахь �##�ь байгаа орноос патроит системийг худ�##�дан авч Укрт нийлүүлэхийг Трамп Европынхонд ури�##�сан авч,
Англи, Франц, Унгар ,Словак тэргүүтэй орнууд тийн зэвсэг худ�##�дан авч нийлүүлэх санхүүгийн чадамж байхгүй гэдгээ илэрхийлжээ, түүнчлэн Герман улс өөрт байгаа 2 патроит системийг бу�####�д өгөхгүй гэдгээ мэдэгдэв.

Het ih Guren Aguu Oros mandtugai
Het ih Guren Aguu Oros mandtugai
7 сар 22, 2025 12:10

delhiin 50 garui fashist ulsuud niilj baildaad ch Aguu Ih Oros ah nariig bardaggui dee kkkkk Oros Guren ulam huchirhegjij ediin zasag ni usulttei garch rubliin hansh changarsan...harin esregeeree fashist nato ediin zasag ni unaltad orj dotood uls tur ni hymarch fashist nato butarch tarah ni tsag hugatsaanii asuudal bollooo...

Зочин
Зочин
7 сар 22, 2025 12:48

Орос ялна. Трамп орос орны эзэн юм уу. Түүний хэлснээр г�##� зогсоох уу.

Зочин
Зочин
7 сар 22, 2025 17:06

Владимир Путин ороо нь орсон Чонын чив царайтай хулгайч луйварчин мөн юмаа !

Холбоотой мэдээ

Back to top button