Гадаад мэдээДЭЛХИЙ

Дроны үйлдвэрт өсвөр насны хүүхдүүд ажиллаж буй дүр зураг Орос телевизээр гарчээ

ОХУ-ын Алабуга нэртэй дроны үйлдвэрт өсвөр насны хүүхдүүд ажиллаж буй дүр зураг Оросын зэвсэгт хүчний Звезда телевизээр гарчээ. Татарстан мужид байрладаг Алабуга үйлдвэр есдүгээр ангиа төгссөн сурагч нарыг ойролцоох коллежид суралцахыг урьсан гэж Звезда мэдээлсэн байна. Тэд коллежид дрон үйлдвэрлэх талаар сурж, төгссөнийхөө дараа үйлдвэрт ажиллаж болно гэж тус телевиз мэдээлсэн юм.

Залуу ажилчид, тэр дундаа өсвөр насны хүүхдүүд дроны эд ангиудыг хийж, туршиж угсарч буй бичлэгийг Звездаа цацжээ. Тус үйлдвэрийн ерөнхий захирал Тимур Шагивалеев Звездад хэлэхдээ, анхны төлөвлөгөө нь Геран-2 загварын дроныг хэдэн мянгаар нь үйлдвэрлэх байсан гэсэн юм. Одоо тус үйлдвэр анхны зорилгоосоо ес дахин илүү гүйцэтгэлтэй ажиллаж байгаа гэж Шагивалеев хэлжээ. Түүний хэлснээр Алабуга нь дэлхийн хамгийн том дроны үйлдвэр болсон аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
How
How
7 сар 22, 2025 17:40

How

Зочин
Зочин
7 сар 22, 2025 18:49

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button