УЛС ТӨР

Бөгжний үнийг тогтоохоор АТГ-ын сунгасан 30 хоног дуусгавар болсон ч, мэдэгдэл хийсэнгүй

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн найз охиндоо 20 саяын үнэтэй бөгж бэлэглэсэн асуудлыг АТГ иргэний хүсэлтээр шалгаж, 30 хоногийн дотор орлогоо нотлох хугацаа өгсөн.

Энэ оны 5-р сард өрнөсөн уг асуудлаар АТГ-аас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнг дуудаж мэдүүлэг авсан бөгөөд 20 саяын үнэтэй бөгж худалдаж авч, бэлэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Иймээс АТГ түүнд орлогоо нотлох 30 хоногийн хугацаа өгч Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, түүний дүү Б.Баатар, хүү О.Тэмүүлэн нар АТГ-т өөрсдийн орлогын эх үүсвэрийг хугацаандаа багтаж нотлосон байдаг.

АТГ хэд хэдэн удаагийн мэдүүлэг авч, шалгалт хийсэн боловч тухайн үед О.Тэмүүлэнгийн худалдан авсан бөгжний үнийг тогтоохоор гадаадаас бөгжийг тестлэх (үнэт эдлэл, даймонд шигтгээтэй эсэхийг тогтоох) төхөөрөмж авчирна гэх шалтгаанаар шалгалтын хугацааг хойшлуулж, улмаар 30 хоногоор сунгасан юм. Үндсэндээ, бөгжийг яг 20 сая төгрөгийн үнэ бүхий эсэхийг тогтоохоор хойшлуулсан хэрэг.

Хэрвээ Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нарын орлогын эх үүсвэр нь тогтоогдохгүй бол АТГ тухайн хөрөнгийг улсын орлого болгох тухай шүүхэд нэхэмжлэл гаргах нөхцөл үүсэх байсан.

Өөрөөр хэлбэл АТГ шалгалтаар Л.Оюун-Эрдэнийн ХОМ-тээ мэдүүлсэн хөрөнгө орлого бүгд зөрчилтэй юу үгүй гэдгийг дээрх сунгасан 30 хоног дотроо багтан шалгаж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй байв.

Л.Оюун-Эрдэнийн хамгийн сүүлийн ХОМ-ээс харвал гэр бүлийн орлого 18 сая, өөрийн орлого 230 сая, 364 саяын үнэтэй орон сууцны барилга, 30 сая төгрөгийн үнэлгээ бүхий хайландер автомашин, 19 адуу, 73 үхэр, 88 хонь, хурдан удмын 3 адуу, 102 ямаа, 67.5 саяын үнэ бүхий үнэт эдлэл, дотоодын банкинд 113 саяын хадгаламж, Хэро энтертайнментийн 50 хувь, Хүлэг контентийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ. Тэрбээр АТГ-т дээрх хөрөнгө орлогыг нотлох болох холбогдох бүх баримт, бичгийг бүрдүүлж өгчээ.

Л.Оюун-Эрдэнэ бол төрийн өндөр албан хаагч учир хуулиараа тогтмол хөрөнгө орлогоо мэдүүлж ирсэн учраас бүх мэдээлэл үндсэндээ АТГ дээр байсан гэсэн үг. Биднийг АТГ-руу холбогдож тодруулахад "Энэ талаар удахгүй мэдээлэл хийнэ" гэснээс өөр тайлбар хэлээгүй юм.

Хэрвээ АТГ-ын зүгээс хөрөнгө орлого нотлогдоогүй, эсвэл, хууль ёсны орлогоос давсан хөрөнгө зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн бол цаг алдалгүй олон нийтэд мэдээлэх нь дамжиггүй. Гэтэл шууд сунгасан нь нэг талдаа Засгийн газар огцорч, шинэ танхим бүрдүүлж байсныг харзнасан улс төрийн зорилготой гэмээр нөхцөл анзаарагдсан юм. Өнөөдрийг хүртэл АТГ процессийн болоод шалгалтын үр дүнгийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхгүй байгаа нь орлого нь нотлогдсон, нотлогдоогүй гэх эрзэлзээг бүрэн тайлахыг хүсэхгүй байна уу гэж харагдаж байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Змапочин
Змапочин
7 сар 23, 2025 08:30

Нооргийн өт шиг бандийн авсан мөнгийг ш�##�гаа

Зочин
Зочин
7 сар 23, 2025 09:09

Чаддаггүй юм бол чаддаг хүмүүсийг нь ажиллуулаачээ. Юу ч гаргаж ирж чаддаггүй биз дээ.

Данх
Данх
7 сар 23, 2025 09:44

Данх шударга мударга юм яриад байсан хаана бга юм бэ? Ичиж амьдраасай

Зочин
Зочин
7 сар 23, 2025 12:47
Reply to  Данх

Данхыг яаж ч чадахгүй ээ амруу юм чихүүлчихсэн юм чинь

Эгэл
Эгэл
7 сар 23, 2025 10:04

Ажлаа Хуулийн хугацаанд багтааж хийж чаддаггүй тэнэгүүдийг �######�уулж чаддагийг нь олж тавь

Зочин
Зочин
7 сар 23, 2025 10:35

Оюун-Эрдэнэ ач хүүдээ бөгж эсвэл ноорог огцруулагч гэсэн нэр өгвөл таарна

Зочин
Зочин
7 сар 23, 2025 10:35

АТГ ацан ш�##�аанд орсон

Зочин
Зочин
7 сар 23, 2025 11:51

Юун бөгжний үнэ тогтоогоод байгаа юм бэ. Орлогыг нь ш�##�га нэсэн биздээ

зочин
зочин
7 сар 23, 2025 11:57

Одоо ямар хэрэгтэй юм

зочин
зочин
7 сар 23, 2025 15:48

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ ажилдаа ирэхгуй орлогоо нотлохгуй хаагуур юу хийгээд дэмий тэнээд яваад байгаа юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button