Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп АНУ-ыг ЮНЕСКО-гоос дахин гаргалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсыг ЮНЕСКО-гоос гаргахаар шийдсэн гэж Цагаан ордон мягмар гарагт /2025.07.22/ мэдэгдсэн байна. Тэрбээр анх ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа АНУ-ыг ЮНЕСКО-гоос гаргаж, дараа нь Жо Байден төрийн эрхийг авсныхаа дараа буцааж гишүүн болсон юм.

Тэгвэл Трамп ЮНЕСКО-г хэт зүүний үзэлтэй, хүмүүсийг хагалан бутаргадаг хэмээн ирэх жилийн сүүл гэхэд АНУ-ыг гаргахаар шийдвэрлэжээ. Америк нэгт нэртэй бодлогынхоо хүрээнд Трамп олон улсын байгууллагуудыг шүүмжилж, АНУ-ын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх болсон. Тэрбээр ажлаа хүлээн авсан эхний өдрөө АНУ-ыг ДЭМБ, Парисын гэрээнээс гаргах тушаалд гарын үсэг зурсан билээ.

АНУ-ын Төрийн департамент ЮНЕСКО нь “Америк нэгт гэх манай бодлоготой зөрчилдсөн даяаршил, олон улсын хөгжлийн үзэл суртлыг дэмждэг” гэжээ. Төрийн департамент нэмж Палестиныг гишүүн орноороо элсүүлэх шийдвэр нь АНУ-ын бодлоготой зөрчилдөж, Израилын эсрэг үзэл бодлыг дэлгэрүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээсэн байна. ЮНЕСКО-гийн албаны хүмүүс мэдэгдэл хийхдээ АНУ гарна гэдгийг мэдэж байсан гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button