Нетаньяху, Трамп хоёр Хамастай гал зогсоох хэлэлцээ хийх оролдлогоо хаясан бололтой

Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар баасан гарагт /2025.07.25/ Газын зурваст гал зогсоох тухай хэлэлцээг Хамастай хийх хүчин чармайлтаа хөсөр хаяж байгаа мэт мэдэгдэл гаргажээ. Нетаньяху хэлэхдээ, Израил одоо барьцаанд буй иргэдээ Газын зурвасаас эх оронд нь авчрах өөр хувилбаруудыг хэлэлцэж байгаа гэсэн байна.
Харин Трамп хэлэхдээ Хамасын удирдагчдыг ангуучилна гэж итгэж байна гэсэн юм. Тэрбээр “Хамас үнэхээр хэлэлцээ хийхийг хүсээгүй. Миний бодлоор тэд үхэхийг хүсэж байгаа бололтой. Маш муу л байна. Бүр эхлүүлсэн ажлаа дуусгах хэмжээний муу байна” гэжээ. Сүүлийн үед Газын зурваст үүсээд буй өлсгөлөнгийн нөхцөл байдалд олон улс санаа зовох нь нэмэгдсэн. Ийм учир Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон пүрэв гарагт /2025.07.24/ мэдэгдэхдээ тус Парис Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Газагийн эргийн ойролцоо асар том байг�##�ийн хийн нөөц илэрсэн юм гэдэг, уг ордыг эзэмшихийн тулд тус бүс нутгийг хүн амьдрах аргагүй болтол бөмбөгдөж байгаа хэрэг. Хавар Трамп нэгэн мэдэгдэлдээ Газаад хөрөнгө оруулна, маш том үл хөдлөх хөрөнгө барина, ингээд сайхан амьдрах тухай яриад байсан нь үүнтэй холбоотой аж.