Гадаад мэдээДЭЛХИЙ

Хонконгийн цагдаа нар гадаадад амьдардаг 19 идэвхтнийг засгийн газар унагаах гэж оролдсон хэмээн баривчлах тушаал гаргалаа

Хонконгийн үндэсний аюулгүй байдлын цагдаа нар гадаадад ажилладаг 19 идэвхтнийг засгийг түлхэн унагах үйл ажиллагаа явуулсан хэмээн баривчлах тушаал гаргажээ. Тэднийг “Hong Kong Parliament”-д оролцож, үйл ажиллагааг нь зохион байгуулсан хэмээн эрх баригчид үзэж буй. 2019 онд ардчиллыг дэмжсэн жагсаал болсны дараа буюу 2020 онд Бээжин үндэсний аюулгүй байдлын хууль баталсан. Тус хуулийг ашиглан Хонконгийн эрх баригчид тэдгээр идэвхтнүүдийг баривчлах тушаал гаргасан аж.

“Hong Kong Parliament” нь БНХАУ, Хонконгийн засгийн газрыг хууль бус аргаар унагаахыг оролдсон гэж цагдаа нар мөрдөн шалгаж буй. Цаашид баривчлах ажиллагаа явуулах төлөвтэй гэж цагдаа нар мэдэгдсэн юм. Баривчлах тушаал гаргасан хүмүүсийн нэг нь бизнес эрхлэгч Элмер Юэн, нэвтрүүлэгч Виктор Хо, идэвхтэн Жонни Фок, идэвхтэн Тони Чой нар багтсан байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button