Гадаад мэдээДЭЛХИЙ

Тайланд, Камбож хоёр хэлэлцээ хийхээр болсон гэж Трамп мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт /2025.07.26/ мэдэгдэл хийхдээ Камбож, Тайландын удирдагчид гал зогсоох хэлэлцээг хурдан эхлүүлэхээр тохиролцсон гэсэн байна. Тайланд улсын түр Ерөнхий сайд Фумтам Вечаяай Трампт талархаж буйгаа илэрхийлж, тус улс гал зогсоохыг зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн, Камбожийн тал чин сэтгэлээсээ мөн гал зогсоохыг зорилготой гэдгийг харах хүсэлтэй байна гэжээ.

Трамп өөрийн сошиал хаяг дээрээ нийтлэл оруулахдаа, Камбожийн Ерөнхий сайд Хун Манет, Тайландын Ерөнхий сайд Фумтам хоёртой ярилцаж, хилийн мөргөлдөөн үргэлжилбэл худалдааны хэлэлцээ хийхгүй гэж анхааруулсан хэмээсэн юм. Тус хоёр улсын хооронд сүүлийн 13 жилд үзэгдээгүй ширүүн мөргөлдөөн үүсэж, үүний улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 130 мянган хүн нүүн суурьшаад байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button