Германд галт тэрэг замаасаа гарсны улмаас гурван хүн амь үрэгджээ

Ням гарагт /2025.07.27/ Германд 100 хүн тээвэрлэж явсан зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас гурван хүн нас барж, олон арван хүн шархадсан байна. Осол Мюнхен хотоос баруун зүгт 158 км зайд орших Баден-Вюртемберг мужийн баруун өмнөд хэсэгт байрладаг Ридлинген хотын ойролцоо болжээ.
Дүүргийн гал түймэртэй тэмцэх албаны дарга Шарлотта Зиллер сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө хохирогчдын дунд галт тэргийн машинист, Германы төрийн өмчит төмөр замын оператор “Deutsche Bahn” компанийн ажилтан байсан гэсээн юм. Түүний хэлснээр ослын улмаас 50 хүн гэмтэж, тэднээс 25 нь хүнд бэртсэн байна. Албан тушаалтнууд ослын нөхцөл байдлыг шалгаж байгаа тул 40 км орчим зайд төмөр замын хөдөлгөөнийг зогсоосон байна. Баден-Вюртемберг мужийн дотоод хэргийн сайд Томас Стробл хэлэхдээ, тус нутагт хүчтэй шуурга дэгдсэн тул бороо осол гарахад нөлөөлсөн эсэхийг мөрдөн байцаагчид шалгаж байгаа гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.