Дата: УБТЗ 2.7 тэрбумаар долоон автомашин авна

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас 2.7 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын ачааны автомашин, хүнд даацын автомашин, суудлын автомашин худалдан авах тухай гурван тендер зарласан байна. Тухайлбал,
Нэг. 1.3 тэрбум төгрөгөөр суудлын автомашин худалдан авна

Тус тендерийн материал хүлээн авах хугацаа наймдугаар сарын 29-ний өдөр дуусах бөгөөд санхүүжилтийг МЗХННУБТЗ өөрийн хөрөнгөөс гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ,
- 200 сая төгрөгөөр том оврын автомашин
- 840 саяар нь туулах чадвар сайтай автомашин авахаар тусгасан байна.
Тоо хэмжээ, маркийн хувьд

Хоёр. 922 сая төгрөгөөр гал унтраах автомашин худалдан авах тендер

Тус тендерийг энэ оны долоодугаар сарын 21-ний өдөр зарласан бөгөөд материалыг энэ сарын 15-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна. Санхүүжилтийг МЗХННУБТЗ өөрийн хөрөнгөөс гаргахаар төлөвлөжээ.
Тендерт тусгагдсан өртгөөр гал унтраах зориулалттай нэг автомашин худалдан авна хэмээсэн байна. Техникийн шаардлага, бусад дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.
Гурав. 460 саяар хүнд даацын автомашин худалдан авах тендер

Уг тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 18-ны өдөр дуусах бөгөөд тендерт тусгагдсан нийт өртөг болох 460 сая төгрөгийг МЗХННУБТЗ өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ. Ингэхдээ хүнд даацын автомашин хоёрыг авахаар төлөвлөсөн байна.

Тендерт тавигдах шаардлага болон техникийн үзүүлэлтүүдийн хувьд,

Нэгтгэн харвал 2.7 тэрбумын өртөгтэй дээрх гурван тендерийн хүрээнд долоон автомашин авах юм байна. Ингэхээр нэг автомашин худалдан авахад дунджаар 385 сая төгрөгийг зарцуулна гэсэн үг.
Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр зам" (УБТЗ) нь Монгол Улсын төмөр замын голлох тээврийн байгууллага юм. Монгол Улс болон хуучин Зөвлөлт Холбоот Улсын (одоогоор ОХУ) хоорондын хамтын ажиллагааны хүрээнд байгуулагдсан.
1949 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улс хамтран "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийг (ХНН) байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан байдаг. УБТЗ нь Монгол Улс болон ОХУ-ын хамтарсан өмч бөгөөд талууд тус бүр 50%-ийн эзэмшилтэй юм.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.