СПОРТ
“Их хурд 10” морин спорт уяачдын наадамд О.Хангай аварга түрүүлэв

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" наадамд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой 208 бөхийн барилдаан Хүй долоон худагт болж өндөрлөлөө.
Бөхийн барилдааны зургаагийн даваанд:
- Улсын аварга О.Хангай Улсын начин Т.Дүгэрдоржийг
- Улсын заан Б.Бат-Өлзий Аймгийн арслан Д.Алтанцоожийг
Улсын заан М.Лхагвагэрэл Улсын харцага Э.Дашийг амлан барилдах гэж байна. - Улсын арслан Ц.Бямба-Отгон гоц мөргөсөн байна.
Долоогийн даваанд:
- Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат улсын арслан Ц.Бямба-Отгон
- Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын аан Б.Бат-Өлзий
- Завхан аймгийн Яруу сумын харьяат улсын заан М.Лхагвагэрэл нар үлдлээ.
- Аварга О.Хангай, арслан Ц.Бямба-Отгоныг амлаж, заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл нар тунаж үлдсэн
- Улсын заан Б.Бат-Өлзий заан М.Лхагвэгэрэлээр, аварга О.Хангай арслан Ц.Бямба-Отгоноор долоо давж, үзүүр түрүүнд үлдсэн юм
Түрүү бөх 10 сая, үзүүр бөх 8 сая, их шөвгийн дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 5 сая төгрөгөөр шагнууллаа.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шөнийн 23 цаг хүртэл барилдаж,барилдаан харж Шөнийн шоу хийдэг Монголчууд бид бас буянтай л хүмүүс дээ.