
Монгол улсын залуучуудын эрэгтэй шигшээ баг тэмцээний “А” хэсэгт орсон бөгөөд хэсэгтээ Малайз болоод Казакстан улсын шигшээ багуудтай таарсан.
Эхний тоглолтоо Казакстан улсын шигшээ багтай хийж 21:13 харьцаатайгаар ялалт байгуулсан бол дараагийн тоглолт Малайз улсын багтай тоглож 21:16 харьцаатайгаар ялалт байгуулж хэсгээсээ гарсан.

Эрэгтэй шигшээ баг “Stop 1”-н аваргын төлөөх тоглолтод Иран улсын шигшээ багийг 21:19 харьцаатайгаар хожиж “FIBA 3x3 Youth Nations League 2025 - Asia - Stop 1”-н авраг багаар тодорлоо.

“FIBA 3x3 Youth Nations League 2025”-н нийт “Stop 1-6” хүртэл байгаа бөгөөд Stop болгондоо амжилттай оноо цуглуулж чадвал “FIBA 3x3 World Cup” -д оролцох эрхтэй болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
FIBA U23 3x3 World Cup гээчээ