Улаанбаатараас Пусан нисэх онгоцны зорчигч 50 настай монгол эрэгтэй нас баржээ

Монголоос Пусан хотын Гимхэ олон улсын нисэх онгоцны буудал руу нисч явсан 50 гаруй насны эрэгтэй нислэгийн үеэр унаж, ухаан алдсан байна. Улмаар түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч нас барсан талаар БНСУ-ын nate news сайт мэдээллээ.
Тодруулбал, Бусаны Гансеогийн цагдаагийн газарт 12-ны өдрийн 10:30 цагийн орчимд Улаанбаатараас Пусан хотын Гимхэ олон улсын нисэх онгоцны буудал руу нисэх Монголын агаарын тээврийн компанийн зорчигч А /50 орчим насны эрэгтэй/ унаж, ухаан алдсан талаар дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Ухаан алдсан монгол иргэнийг гадаадын зорчигч олж илрүүлж, онгоцонд байсан хоёр эмч зүрхний амьсгалыг хийсэн байна. Улмаар иргэн А Гимхэ олон улсын нисэх онгоцны буудалд нэг цагийн дараа бууж, ойролцоох эмнэлэгт хүргэгдсэн боловч ухаан оролгүй нас баржээ.
Цагдаа нар Монгол Улсын иргэн А-г зүрх судасны өвчтэй байсан. Тиймд цагдаа нар хүн амины хэрэг биш гэж үзэн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгахаар төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж: nate news
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
l###r
Баттай мэдээлэл өгөх ёстой шүү. Монгол биш Солонгос улсын иргэн. Группээрээ явсан хүмүүс. Сурв�##�жлагч та мэдээллээ тодруулаад з�##�руулга хийнэ үү
Монголын агаарын тээврийн компани хүн �##�сан байна, зүрхний өвчтэй хүн түүнийгээ нисэх багийнханд мэдэгдсэн байх ёстой, мэдээж уг хүн эмчилгээнд явж байсан нь тодорхой байт�##� урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүйгээс хүн нас барсан байна. Хариуцлага тооцож т�##�ийгчийн ар гэрт 500 мянган USD төлөх ёстой бх шүү.
Амныхаа зоргоор хуцах юмаа
Хөөрхий дөө,эмчилүүлэх гэж явсын байх даа