Гэмт хэрэгНИЙГЭМ

Иргэдэд 10 гаруй тэрбумын хохирол учруулсан Д.Отгонбаярыг олон улсад эрэн сурвалжилж байна

"Хурд" группын туслан гүйцэтгэгч компанийн захирлаар ажиллаж байсан Дамжингийн Отгонбаяр гэгч нь тус группын барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Өдгөө түүнийг Монгол Улсад төдийгүй Олон улсад эрэн сурвалжилж байна.

Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад буй.

Д.Отгонбаяр нь 2014 он хүртэл цагдаагийн байгууллагад ажиллаж байсан бөгөөд 2014 оноос эхлэн Хурд группын туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн байдаг. Харин эхнэр Э.Гэрэлмаа гэгч нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байжээ. Түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан.

Мөн олон хүн хохирсон онц ноцтой тус хэрэгт Хурд группын зарим удирдлага, ажилтнуудыг шалгаж байна. Одоогоор 20 орчим хохирогч 10 гаруй тэрбумын хохиролтой байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
8 сар 14, 2025 10:36

Нөхөр нь цадаа, эхнэр нь прокуророор ажиллаж байсан байж яасан шун�##�тай юм бэ? Олон хохирогч хохирсон байгаа даа.

Back to top button