Энтертайнмент
Роналдо Жоржинад сүйн бөгж өгч, албан ёсоор гэрлэх санал тавьжээ

Хөлбөмбөгийн од Кристиан Роналдо өөрийн найз бүсгүй, удаан хугацаанд хамтран амьдарч буй Жоржина Родригест хуримын бөгж, албан ёсоор гэрлэх санал тавьжээ.
31 настай Родригес өөрийн IG хуудаснаа баярын мэдээгээ хуваалцаж, хуримын бөгжний зургаа оруулсан байна.

Тэрбээр, зургийн тайлбартаа “Тийм ээ, би зөвшөөрч байна” хэмээн бичжээ. Роналдо, Родригес нар таван хүүхэдтэй бөгөөд тэд 2022 онд ихэр хүүхэдтэй болсон ч төрөлтийн үеэр ихрийн өрөөсөн нэг хүүгээ алдсан юм. Тэд анх 2016 онд Мадрид хотын Gucci брэндийн дэлгүүрт анх танилцаж байжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.