Нийгмийн

"Авлига хороолол"-ын ашиглалтад орох хугацаа жилээр хойшилж, захиалагчид байраа зарж эхэлжээ

2016 онд Энхтайваны гүүрний зүүн талд, Дунд гол урсдаг энэ хэсгийн 11.8 га газарт “Азид хамгийн томд тооцогдох усан парк, спорт цогцолбор соёл амралтын хүрээлэн”-г барихаар “Эм Эн Жи” ХХК газар авч барилгын ажлыг эхлүүлсэн байдаг.

Гэвч 2020 онд ашиглалтад орох байсан усан паркийн оронд 25 давхар орон сууцны барилга сүндэрлэж буй нь 2022 онд олны нүдэнд ил болсноор та бидний мэдэх Авлига хорооллын маргаан эхэлсэн.

Улмаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэхүү хорооллыг буулгах захирамжийг Ерөнхий сайд, хотын дарга гээд холбогдох бүхий л албан тушаалтан гаргасан ч барилгаа зогсоож, буулгах нь битгий хэл барилгын гүйцэтгэл нь 90 хувьд хүрч, цахилгаанд холбогдсон.

Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар 600 гаруй хүнээс захиалга аваад байгаа гэх мэдээллийг борлуулалтын алба нь өгч байв. Харин үүнээс хойш байрны борлуулалт явагдсан хэвээр байсан бөгөөд нийт захиалагчдын тоо хэдэд хүрснийг нууцлав.


“Aqua Garden” буюу Авлига хорооллыг нураах асуудал мөрдөн шалгах болон захиргааны шүүхийн шатны шүүхээр орсон. Хуралдаанаар “Эм Эн Жи” ХХК-ийн талд шийдвэр гарсан тул барилгыг нурааж чадаагүй. Эцсийн шийдвэр гаргах шүүх хурал нь гурван жил хойшилж буй.

Борлуулагчид, "өнгөрсөн зургаадугаар сард шүүх хурал болох байсан ч хойшилж, энэ сарын 8-нд болсон. Гэвч энэ удаа дахин хойшилсон" гэх мэдээллийг оршин суугчидад өгсөн байна.

Харин шүүхийн албан ёсны сайтаас хурлын мэдээллийг хайж үзэхэд ямар ч мэдээлэл алга.

Авлига хороолол анх 2024 оны аравдугаар сард ашиглалтад орно гэж байраа борлуулж эхэлсэн. Гэвч хугацааг нь хойшлуулсаар энэ сард ашиглалтад орно гэх мэдээллийг захиалагдад өгч байсан ч дахин хойшилуулж, энэ оны гуравдугаар улирал болгожээ.

Мөн тус хорооллын мкв үнэ өнгөрсөн сард 5.5 сая байсан бол энэ сар 6.5 болж нэмэгдсэн байна. Ингэхдээ урьдчилгаа 70-80 хувийг төлөх байдлаар байр захиалах боломжтойг борлуулалтын алба хэллээ. Харин нөгөө талд байраа жил хүлээсэн иргэд захиалсан байраа хямд зарах зар тавьж эхэлжээ.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Болдоо
Болдоо
8 сар 18, 2025 08:12

Шүүгчид байр авсан гэсэн шүү

Зочин
Зочин
8 сар 18, 2025 10:49

Монгол улсад авилга цэцэглэж байгаагын бэлгэ тэмдэг болсон газар даа. Түмэн олон харж байгах

Зочин
Зочин
8 сар 18, 2025 11:19

Ингээд өнгөрөө. Мөнгө ч үгүй. Байр ч үгүй. Наадуулыг чинь нэг нээнтэг нь захи�##�агч нар.

Зочин
Зочин
8 сар 18, 2025 11:31

Нэг гарын үсэг байраа бичнэ . жинхэнэ авилга утгаараа

Иргэн
Иргэн
8 сар 18, 2025 12:16

Анхнаасаа хууран мэхлэж луйвардаж авсан газрыг Монгол улсын шүүх шийдвэр зөв гэж үзвэл Монгол улсад цаашидаа хуулийн дагуу ном журмаар юм гэж байхгүй!!! МАН - н шүдний өвчин болсон том сорилтын өмнө иржээ!!! Энэ хороолол ашигл�##�танд орвол МАН цаашидийн зам бүрхэг болж байгаа нь тэр!!!

Иргэн
Иргэн
8 сар 18, 2025 12:17

МАН Монгол улсын шүүх засагл�##�ын түүхэн сорилт болсон сайхан хороололдоо!!

Иргэн
Иргэн
8 сар 18, 2025 12:19

Ямар тархи нь эргэсэн хүн эндээс байр авах бол, эсвэл МАН шүүхийн ойрын мэдээлэлтэй мафиууд иргэдээс хямадхан авах байх шүү!

Зочин
Зочин
8 сар 18, 2025 14:59

Төр ямар сул байгаагийн шинж дээ

Зочин
Зочин
8 сар 18, 2025 15:31

Iim buzariin heruul uruultai shawar hana hudaldaj awdag tolgoi ni erguutsen amitad baih daa

Зочин
Зочин
8 сар 18, 2025 15:47

Одоо ялзарсан шүүгч нарт амаар нь гарт�##� нь хахууль авилг�##�ын өгч байгаад авилг�##� хотхноо нура�##�гахгүй үлдэх хэрэгтэй

Зочин
Зочин
8 сар 18, 2025 16:54

Авилга хороолол нурж байж авилгатай тэмцэх эхний �##�хам эхэлнэ

Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг
8 сар 18, 2025 17:16

Яанаа....энэ муухай хэл амтай хороололд бүү ороо....нэг л юм болно шүү

Иргэн
Иргэн
8 сар 18, 2025 17:26

Ер нь энэ байранд орох хүн байнаа юм уу. Бөөн шуугиан. Машин г�##�т тэрэг өдөр шөнөгүй явна. Бороо орохоор ус х�##�ина. Мөнгөтэй хүмүүс барь, худ�##�даж авцгаа. Кккк

Зочин
Зочин
8 сар 18, 2025 18:19

Манай шүүгч нар ялзарчээ

Зочин
Зочин
8 сар 18, 2025 18:29

ямар тэнэг нь энд байр авч эрсдэлд оров вээ дээ. Үл хөдлөхийн гэрчилгээ авилгаар л гардаггүй юм бол гаоах үндэслэл ч �##�га даа

KAKA
KAKA
8 сар 18, 2025 19:15

АЛЬ КАЙДА ИСЛАМЫН БҮЛЭГЛЭЛД ХЭЛЭЭД Л ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АВИЛГАЛ ХОРООЛЛЫГ НУРААНА ДӨӨ.

Иргэн Тэтгэврийн эмгэн өвгөн
Иргэн Тэтгэврийн эмгэн өвгөн
8 сар 18, 2025 21:38

Нураах юм бол нураа
Үгүй бол хойшлуулж яах юм айлуудаа оруулаач

Зочин
Зочин
8 сар 18, 2025 23:29

Баахан авилгач шүүгчид эндээс байр авсан гэдэг яриа байгаа тэгээд шүүх шийдэж чадахгүй байгаа нь тодорхой улайм цайм голын голидролд барьсан барилын нураахгүйгээр шийдвэрлэвэл авилга асан нь тодорхой болно дөө....�####�

Холбоотой мэдээ

Back to top button