Долоон багаас санал авсан Ч.Маргад "Бишрэлт Металл" багт нэгдлээ

Ирэх аравдугаар сарын 1-ний өдөр 31 дэх удаагийн үндэсний дээд лиг эхэлнэ. Дээд лиг эхлэхээс өмнө багийн өөрчлөлт, тамирчдын шилжилт хөдөлгөөн хийгдэж байгаа аж. Одоогийн байдлаар ихэнх багууд шинэ тамирчдаа зарласан бөгөөд энэ дундаас хэд хэдэн тамирчин сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд буй.
Үүний нэг нь үндэсний шигшээ багийн тамирчин Э.Маргад юм. Түүний хувьд Вашингтон ДС-д байрлах Виржина мужийн их сургуульд суралцдаг. Түүнийг Монголын үзэгчид болон спортынхон яг л дараагийн Т.Санчир гэлцдэг. Ямар ч айдасгүй, бүгдийг өөрийнхөөрөө хийж, чамбай тоглолтыг харуулдаг. Өнгөрсөн онд үндэсний шигшээ багт дуудагдсан.
Түүнийг энэ улиралд багтаа авахаар "Бишрэлт Металл", "Хасын Хүлэгүүд", "Омни Эрдэнэт Майнерс", "Эс Жи Эйпс", "Би Си Эйч Найтс", "Дархан Юнайтед", "Сэлэнгэ Бодонс" гэх долоон багаас санал тавьсан. Харин Ч.Маргад энэ удаа "Бишрэлт Металл" багтай гэрээ үзэглэжээ.
Ийнхүү Хасын Хүлэгүүд багийн хамгаалан тоглогч байсан Э.Саруул-Эрдэнэтэй хамт талбайд дүрэлзсэн тоглолтыг гаргах нь тодорхой.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.