Нийгэм мэдээ

“Дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц нэмэхийг 100% дэмжиж, шат дараалалтай нэвтрүүлэхээр боллоо”

Өнгөрсөн жил буюу 2024 онд сурагчид поло цамцаар жигдэрнэ гэгдэж байсан ч хичээл эхлэхийн өмнө Засгийн газрын хуралдааны шийдвэр гарч, нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөхөөр тогтсон. 

Тодруулбал энэ тухай П.Наранбаяр сайд, 

"2025-2026 оны хичээлийн жилд дотооддоо үйлдвэрлэсэн ханцуйтай, ханцуйгүй поло цамц оруулж ирэх сонголтыг бий болгох судалгааг хийх, стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын хэсэгт хувийн хэвшил, эцэг эхийн төлөөлөл, мэргэжлийн болон бодлогын байгууллагуудаас оролцоно. Тиймээс энэ жил поло цамц өмсөхгүй. Сонголттой болгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Стандартад өөрчлөлт оруулна" хэмээн мэдэгдэж байв.

Үүний дараа нийгэмд энэ хичээлийн жилээс сурагчид поло цамц өмсдөг болно гэдэг ойлголт үүссэн. Гэвч одоог хүртэл энэ шийдвэр эцэслэгдээгүй, албан ёсны мэдээлэл гараагүй байгаа тул албаны хүмүүсээс тодрууллаа.

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, 

"Өнөөдөр 14 цагаас стандартын комисс хуралдана. Уг хурлаар стандарт доторх дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц нэмэх эсэх, түүнд ямар шаардлага тавих вэ гэдэг тодорхой болно" гэсэн.

Тиймээс энэ хүрээнд буюу хурлын шийдвэрийг Боловсролын яамны Боловсролын ерөнхий газраас тодруулав.

Тус газар, “Сурагчийн дүрэмт хувцасны иж бүрдэлд поло цамц нэмэхээр болж, 100 хувийн саналаар дэмжигдсэн. Одоогоор нэг үзүүлэлт дээр нэмэлт тодруулга авахаар Нэхмэлийн хүрээлэнд хандлаа. Энэ тодруулга эцэслэгдмэгц стандарт батлагдаж, нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. Мэдээж хичээл эхлэхэд бүх сурагчдад нийлүүлэгдэх боломжгүй, хугацаа богино байна. Тиймээс шат дараалалтайгаар хэрэгжүүлнэ. Ингэхдээ үндэсний үйлдвэрлэгчидтэйгээ хамтарна. Одоо хичээл эхлэхэд сурагчид өмнөх дүрэмт хувцсаа өмсөж болно” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Tuya
Tuya
8 сар 19, 2025 12:52

Bas. L neg shahaa ter polo chin ymarch hereggui hog.

Tuya
Tuya
8 сар 19, 2025 12:53

Поло цамц энэ тэр гэсэн санаа чинь огт та�##�агдахгүй бна хог ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button