Тооцоолол: Сайдын хэлснээр шийдэгдвэл багшийн үндсэн цалин 296-311 мянган төгрөгөөр нэмэгдэнэ

Багш нар цалин нэмэхийг шаардаж байна. Харин Боловсролын яам, Сангийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан баг энэ чиглэлд ажиллаж буй. Тэд шийдвэрээ энэ сарын 30-ны дотор эцэслэж танилцуулна. Өчигдөрхөн /2025.08.18/ салбарын сайд П.Наранбаяр багш нарын цалинг жил бүр хамгийн ихдээ 20 хувиар нэмэх боломжтой гэдэг мэдээлэл өгсөн. Гурван яамны хамтарсан ажлын хэсэг ч энэ талыг барих чигтэй байна. Өөрөөр хэлбэл, багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэхээр судалж байгаа юм.
Тиймээс хэрэв 20 хувиар нэмбэл багш нарын үндсэн цалин хэдэн төгрөгөөр нэмэгдэж, хэд болохыг тооцоолъё.
Боловсролын яамны өгсөн мэдээллээр багшийн үндсэн цалин одоо 1,484,000 төгрөг байна. Энэ дүн 20 хувиар нэмэгдэхэд 1,780,800 төгрөг болно. Өөрөөр хэлбэл багш тус бүрийн үндсэн цалин 296,800 төгрөгөөр нэмэгдэх аж.
Харин СӨБ-ын багшийн үндсэн цалин 1,559,000 төгрөг байна. Ингээд тооцвол 311,800 төгрөгөөр нэмэгдэж 1,870,800 төгрөг болохоор байна.
Дээр дурдсан дүн зөвхөн үндсэн цалин бөгөөд үүн дээр багш нар ажилласан жил, зэрэг, хөдөө орон нутагт ажиллаж байгаа эсэх болон анги дааж авсан зэргээс хамаарч 5-40 хувийн нэмэгдэл авдаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм жаахныг уу, өөрсөдөө бол цүндийлгэдэг биз дээ
Дорвитой нэмэгдэхгүй л юм байна даа
5 саяыг өгнө гэж тооцолохгүй, 100к өгнө гэж тооцоолох нь
Багшийн ажил хүнд болохоор нэмэх нь зөв.
Зай.лаач ээ, автобусны жолооч, гудамжны цэвэрлэгчээр хэд дахин дор ц�##�ин аваад байхдаа яадгийн
СӨБын багш нарын илүү цагыг хасах гээд яриад бнуу да
Ядаж 300к нэмэгдчихээсэй. Огт нэмэгдэхгүй байснаас дээр.
Ирээдүйгээ боддог, уха�##�аг улсуудад нийгэмд хамгийн хүндтэй, хамгийн өндөр ц�##�интай мэргэжил бол багш байдаг гэсэн. Гэтэл манайд бүр эсрэгээрээ, нийгмийг соён гэгээрүүлэгч, улсын хөгжлийн түлхүүр атгагчдыг бэлтгэгч багш нар нь гудамж цэвэрлэгчэнс хэд дахин бага ц�##�интай, даварсан эцэг эхчүүдийн хүмүүжүүлээгүй цадиггүй хүүхдийнх нь өмнөөс багшид юуны түрүүн тооцоо хийж буруутгадаг, багш мэрэгжлээр сурах оюутан хамгийн бага оноогоор, тэгээд ч чанар муутай хүүхдүүд нь арга буюу багш болохоор сурдаг!, багш чагаргүй бол яаж чадвартай шавь, уха�##�аг, зөв хүн нийгэмд бэлтгэгдэх вэ?!!Иймд багшийн ц�##�инг ханг�##�ттай нэм, идэж уусан, ханаж цаддаггүй шун�##�тнуудаас авах, хөраах хөрөнгөө авч, боловсрол, эрүүл мэндийнхэндээ зориулаач!