СПОРТ

Аваргын төлөө ахисан "Сэлэнгэ Бодонс"

Үндэсний дээд лиг ирэх аравдугаар сард эхэлнэ. Үүнээс өмнө тамирчдын шилжилт хөдөлгөөн хийгдэж буй. Өнгөрсөн жилийн лигт NBA-ын од ДеМаркус Казинсыг багтаа нэгтгэж, ордонд гал халуун тоглолтыг үзүүлж байсан "Сэлэнгэ Бодонс" багийн энэ жилийн бүрэлдэхүүн олны анхаарлыг татаж байна.

Тэд энэ жил МУ-ын үндэсний шигшээ багийн тамирчид болох А.Ананд, О.Энхбаатар нар болон 21 настай NCAA-ын III дивизионы тоглогч залуу тамирчин Б.Галданг нэгтгэснээр нэлээн хүчтэйгээр шинэ улиралдаа бэлтгэж байна. Мөн тус багт туршлагатай, чадвартай хэд хэдэн тамирчин бий. Дурдвал өнгөрсөн жил ДеМаркус Казинстай гар нийлж байсан Н.Батбаяр, О.Тулга нар байгаа. Тиймдээ ч энэхүү баг илүү хүчтэйгээр 31 дэх удаагийн шинэ улиралдаа эргэн ирж байна.

Сагсан бөмбөг сонирхогчдын дунд багуудын шинэ бүрэлдэхүүн ярианы сэдэв болж байгаа төдийгүй, "Сэлэнгэ Бодонс" багийг аваргын цомыг авахад ойрхон хэмээн таамаглаж байна. Мөн энэхүү багийн эзэн Л.Наранбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Бид аваргын төлөө хүч үзнэ. Бидний мөрөөдөл зүүн азийн аварга шалгаруулах тэмцээн" гэжээ.

Нэмэлтээр дурдахад, өнгөрсөн улиралд "Хасын Хүлэгүүд" баг аваргалж, Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Чухал нь дасгалжуулагч
Чухал нь дасгалжуулагч
8 сар 20, 2025 20:28

Дасг�##�жуулагч нь хэн байхаас ш�##�тга�##�на. Холыг харв�##� 2жил системээ суулгаж байж л ирдэг аварга гэдэг нэрдээ . Тамирчид бас бэртэнэ бас шантарнаа гэдэг байдаг л зүйл. Дасг�##�жуулагч чуххл

Холбоотой мэдээ

Back to top button