Гэмт хэрэг

Эмэгтэй хүний биед халдсан З.Шинэчагтгыг 310 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр яллав

Холимог тулаанч З.Шинэчагтага эмэгтэй хүний биед халдаж, Эрүүгийн хуулийн 11.6 буюу "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогдсон байдаг.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр буюу /2025-08-20/-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцлээ. Улмаар З.Шинэчагтагад 310 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэсэн байна.

Холбогдсон хэргийн зүйл анги: Эрүүгийн хуулийн 11.6-2

Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 21, 2025 14:44

Муу эр эмийн ноён гэсээр өөдгүй новш юмдаа хайран нэр төр

kkkk
kkkk
8 сар 21, 2025 15:56

ene hvvr bnga l ynz bvriin yumand orootsoldj bh yum!!! tulaldaad bnga zaduulna tgcheed emegtei hund bolhoor byaraa gargaad bdg archaagui ats yumdaa

БЗочин
БЗочин
8 сар 21, 2025 18:44

Шинча чацга

Холбоотой мэдээ

Back to top button