Нийгмийн

"The MongolZ" багийнхан "Vitality"-г хоёр дахь удаагаа хожих уу

"The MongolZ" баг "Vitality"-г дахин буулгаж, авч чадах уу.

Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын өндөр чансаатай багуудын өрсөлдөж буй Esports World Cup 2025 тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотноо шөвгийн найман багийн тоглолтоор үргэлжилж байна. Манай улсын "The MongolZ" баг шөвгийн наймд Францын "3DMAX" багтай "Во3" журмаар тоглож, 2:1 онооны харьцаатай ялалт байгууллаа.

Өчигдрийн тоглолтод Францчуудын сонгосон "Ancient map" дээр хамгаалах талаас найман үеийн илүүтэй байраа сольсон. Улмаар довтлох талаасаа долоон үеийг алдсан ч 13:9 тооны харьцаатай хожсон. Харин өөрсдийнхөө сонгосон "Inferno map" дээр довтлох талаас эхэлж, 6:6 тооны харьцаатай байраа сольсон. Үргэлжлүүлэн хамгаалах талаас ердөө гуравхан үе авснаар 9:13 тооны харьцаатай ялагдав. Тоглолтын хувь заяа гурав дахь "Nuke map" дээр шийдвэрлэгдэхээр болсон бөгөөд манай баг 13:8 тооны харьцаатай хожив. Ингэснээр манай улсын "The MongolZ" баг 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний шөвгийн дөрөвт шалгарч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button