НИЙГЭМНийгэм мэдээ
"Нийслэлийн төсвийн зарлагад шалгалт хийх" өргөдөлд 7,457 хүн гарын үсэг зуржээ

Иргэн Ц.Лут-Очирын санаачилж, Зarliament.mn цахим хуудаст байршуулсан нийслэлийн төсвийн хөрөнгийн зарцуулалт, хотын дарга Х.Нямбаатарын үйлдлүүдэд хянан шалгалт хийн, зохих арга хэмжээг авах тухай өргөдөлд 7,457 хүн гарын үсэг зуржээ.
Өргөдөлд нийт 70 мянган хүн гарын үсэг зурж, асуудлыг дараагийн шатанд хэлэлцүүлэх юм. Нийслэлийн төсвийн зарлагад хяналт шалгалт хийх тус өргөдөл энэ сарын 12-нд гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд ирэх есдүгээр сарын 11-нд хугацаа нь дуусах юм.
Өргөдөлтэй ЭНД дарж танилцана уу.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.