Дэлхийд унасан Ангараг гарагийн хамгийн том солир дуудлага худалдаагаар зарагджээ

АНУ-ын Нью-Йорк хотод болсон дуудлага худалдаагаар дэлхийд унасан Ангараг гарагийн хамгийн том солирыг заржээ. Үнэ нь ойролцоогоор 790 сая иенээр үнэлэгдсэн. Харин худалдан авагчийн нэр тодорхойгүй байгаа юм.
Уг солирыг "NWA 16788" гэдэг бөгөөд 24,5 кг жинтэй. Ангараг гарагийн солирууд ихэвчлэн жижиг хэмжээтэй байдаг тул уг солирын хэмжээ маш томд тооцогддог байна. Энэхүү солир нь 2023 оны 11 сард Африкийн Нигер улсаас олдсон байдаг.
Ангараг гарагийн солир маш ховор бөгөөд дэлхий дээр ердөө 400 орчим байдаг. Тус солир нь Ангарагийн бусад солируудаас 70 хувиар том хэмжээтэй. Дээрх солирыг судалж үзэхэд, Ангараг гарагаас сансар руу хүчтэй шидэгдсэн учраас хэсэг хэсэг газартаа шил шиг болсон. Дэлхийд хүрэхдээ агаар мандлыг дайран өнгөрч, гадаргуу нь шилийг үүсгэсэн нь тогтоогджээ.
Эх сурвалж: Easy Japanese news
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.