Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ванс ОХУ Украины асуудлаар томоохон буулт хийсэн гэж мэдэгдлээ

ОХУ-ын талаас Украины дайныг дуусгах энхийг хэлэлцээг удаашруулж байна гэж хүмүүс шүүмжилж байсныг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс няцаажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дайныг зогсоох шаардлага тавьсантай холбогдуулан ОХУ чухал буулт хийсэн гэж Ванс хэлсэн байна.

Урьдчилж бичиж, ням гарагт /2025.08.24/ цацагдсан ярилцлага дээр Ванс ингэж ярьсан юм. Тэрбээр хэлэхдээ хүний амь үрэгдэж буй явдлыг зогсоохын тулд Москва бас Киевтэй Трамп их түрэмгий, эрч хүчтэй дипломат ажиллагаа явуулж байгаа гэжээ. Трамп энэ саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Аляска мужид хүлээн авч уулзсан.

“Meet the Press with Kristen Welker” шоунд оролцохдоо Ванс “Сүүлийн гурван жил хагасын хугацаанд ОХУ-ын тал Ерөнхийлөгч Трампт томоохон буулт хийсэн гэж би бодож байна. Анхны томоохон буулт. Тэд үндсэн шаардлагадаа уян хатан хандахад бэлэн байсан” гэжээ. Тэрбээр хэлэхдээ дайны дараа Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг зөвшөөрнө гэж Москва мэдэгдсэн хэмээсэн юм. Мөн Москва Киевт утсан хүүхэлдэйн дэглэм тогтоож чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 25, 2025 13:00

Монголоор нь уншаад ойлгосонгүй. Энэ Буяндорж гэдэг нөхөр орчуулж байхдаа өөрөө ч ойлгоогүй юм шиг бна.

Холбоотой мэдээ

Back to top button