Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин НАТО-д элсэхийг зөвшөөрөхгүй гэж Лавров хэллээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “NBC News”-ийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгсөн байна. Тэрбээр хэлэхдээ Украин НАТО-д элсэхийг ОХУ хүлээн зөвшөөрөхгүй, Москва Украинд амьдардаг орос хэлтэй хүмүүсийг хамгаалах хүсэлтэй гэсэн юм. Мөн Украинтай газар нутгийн талаар ярилцах хэрэгцээ байгаа хэмээжээ.

Ням гарагт /2025.08.24/ нийтлэгдсэн тус ярилцлагын үеэр Лавров хэлэхдээ, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх ёстой гэсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нар Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх асуудлыг хэлэлцсэн гэж Лавров хэлсэн байна. Мөн 2022 онд Киев, Москвагийн төлөөлөл Истанбулд хийгээд бүтээгүй уулзалтыг Путин дурджээ. Тус уулзалтаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван байнгийн гишүүн болох Их Британи, БНХАУ, Франц, ОХУ, АНУ аюулгүй байдлын баталгаа олгосны хариуд Украин төвийг сахих талаар хэлэлцсэн байдаг. Лавров “NBC News”-д хэлэхдээ Аюулгүйн зөвлөлийн гишүүдээс гадна Герман, Турк гэх орнууд орж болно гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
8 сар 25, 2025 20:25

Орос.орон.даварч байна.Бусдын.нутгийг.дээрэмдэж.авна.
Монголоос бас нутаг.авсан гэдэг.
Украйн.НАТО д элсэхээ.Оросоос асуух хэрэгтэй юү?

Холбоотой мэдээ

Back to top button