НИЙГЭМНийгэм мэдээ
Дадалын зөгийн аж ахуйд нас бие гүйцсэн баавгай нэвтэрчээ

Хэнтий аймгийн Дадал сумын нутагт байрлах зөгийн аж ахуйд хүрэн баавгай нэвтэрсэн гэх мэдээллийн дагуу 2025 оны долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 22-ныг хүртэлх хугацаанд Онон-Балжийн байгалийн цогцолборт газраас байршуулсан судалгааны автомат камер бөгөөд уг хугацаанд нас бие гүйцсэн хүрэн баавгай нэг удаа бүртгэгдсэн байна.
Энэхүү бүс нутаг нь зэрлэг амьтдын амьдрах онцгой орчин бөгөөд зун, намрын улиралд зэрлэг амьтад ялангуяа хүрэн баавгай нь идэш тэжээлээ хайж явах нь хэвийн үзэгдэл юм.
Иймд иргэд та бүхэн хадлан тэжээл бэлтгэх, аялал зугаалгаар явах, байгалийн дагалт баялаг түүж бэлтгэхдээ зэрлэг амьтнаас болгоомжилж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.