Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп энэ жил Ким Жон Унтай уулзах хүсэлтэй буйгаа илэрхийллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.08.25/ хэлэхдээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай энэ жил уулзах хүсэлтэй байгаа гэжээ. Тэрбээр цагаан ордонд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мюнийг хүлээн авч уулзахдаа ингэж хэлсэн байна.

Трамп “Би түүнтэй энэ жил уулзахыг хүсэж байна. Ирээдүйд тохиромжтой хугацаанд уулзахыг тэсэн ядан хүлээж байгаа” гэж хэлжээ. Хойд Солонгос Трампын хэлсэн үгэнд тэр даруйдаа хариу өгөөгүй байна. Харин БНАСАУ-ын төрийн өмчит хэвлэл мэдээлэл хийхдээ АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт нь Солонгосын хойг болон бүс нутгийн орнуудыг эзлэх гэсэн Вашингтоны санааг нотолж буй явдал гэжээ.

Хоёр улс долоодугаар сард худалдааны тохиролцоонд хүрсэн ч гэсэн Вашингтон, Сөүл хоёр цөмийн эрчим хүч, цэргийн зардал, БНСУ АНУ-д оруулна гэж амласан 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нарийн ширийн зүйл дээр маргаантай байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
маанаг
маанаг
8 сар 26, 2025 12:34

АНУ, БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт нь Солонгосын хойг болон бүс нутгийн орнуудыг эзлэх гэсэн Вашингтоны санааг нотолж буй явд�##� чихшиг хахахахаха

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН
8 сар 26, 2025 17:12

Хойд Солонгос ганц.дайчин.ганцаардахгүй???

Холбоотой мэдээ

Back to top button