₮43.3 тэрбумын өртөгтэй Багануурын 14.4 км замыг Өвөрхангайн ИТХ-ын төлөөлөгч асан О.Баярхүүгийн компани гүйцэтгэнэ

Төрийн худалдан авах ажиллагааны газраас 46 тэрбум төгрөгөөр Багануурын тойргийн 14.4 км замыг бариулах тендер зарлаж, Хүлгийн дээд ХХК шалгарсан байна.

Тус тендерийг энэ оны нэгдүгээр сард зарлаж, материалыг гуравдугаар сарын 11-хүртэл хүлээн авсан байна. Улмаар гурван компани үнийн санал явуулж 43.3 тэрбумын саналтайгаар Хүлгийн дээд ХХК шалгарчээ. Тендертэй холбоотой дэлгэрэнгүйг ЭНД дарж харах боломжтой.
Уг компанийн мэдээллийг нээлттэй дата сангаас харахад /2011-10-13/-нд үүсгэн байгуулагдсан, эцсийн өмчлөгч нь О.Баярхүү, үйл ажиллагааны чиглэлийн хувьд дулаан үйлдвэрлэл, гадаад худалдаа, хүнс барааны дэлгүүрийн худалдаа, Автомашины засвар, угаалгын үйлчилгээ, Автомашины бөөний болон жижиглэн худалдаа, Гэрийн модны үйлдвэрлэл, худалдаа, Авто зам, гүүрийн барилга, байгууламж барих, Төмөр замын суурь бүтэц угсрах, төмөр замын төмөр бетон болон ган хийцтэй гүүр барих хэмээн бүртгүүлсэн байна.
Эцсийн өмчлөгч, удирдах албан тушаалтан О.Баярхүүгийн хувьд Өвөрхангай аймгийн ИТХ ын төлөөлөгчөөр 2017-2018 онд ажиллаж байжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.