Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп, Путины уулзалтын дараагаас Орос, Украины дайралтууд улам ширүүсэв

Цагаан ордонд болсон Трамп, Зеленскийгийн уулзалтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч Путин болон Украины ерөнхийлөгч Зеленский нарын хоёр талт уулзалтыг зохион байгуулах тал дээр ерөнхийдөө санал нэгдээд байсан юм. 

Гэвч Оросын талаас Путин Зеленскийтэй нүүр тулан уулзах эсэх нь тодорхойгүй хэвээр. АНУ-ын зүгээс Оросын зүгээс Украины дайныг зогсоох тал дээр боломжит хүлцэнгүй байдлаа харуулж буй гэж байгаа ч Трамп, Путины уулзалт шиг хурдан байхгүй нь тодорхой байна.

Сүүлийн долоо хоногт Орос, Украины зүгээс довтолгоогоо эрчимжүүлсээр байгаа. Хоёр хоногийн өмнө Оросын баруун хэсгийн Курскийн бүсэд байрлах цөмийн цахилгаан станцад гарсан галыг унтраасан бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд Украины нэгэн дроныг буудсан гэж Оросын албаныхан мэдээлсэн.

Дрон унахдаа тэсэрч, трансформатор гэмтээсэн ч цацрагийн түвшин хэвийн байсан бөгөөд ямар нэгэн хүний амь нас хохироогүй гэж уг станцын Telegram хуудсанд бичсэн байв.

Харин өнгөрсөн долоо хоногт Орос улс Украин руу ойрын хэдэн долоо хоногт эрчимтэй гал нээж, нийтдээ 574 дрон, 40 пуужин харвасан талаар Украины зүгээс мэдээлсэн.

Баруун бүсийн Львов хот руу дрон, пуужингаар хийсэн дайралтад нэг хүн амиа алдаж, баруун өмнөд хэсгийн Карпатын бүсэд болсон дайралтад 15 хүн шархадсан байсан юм.

Эдгээр дайралтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайныг зогсоох хүчин чармайлт гаргасаар буй. Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха энэхүү дайралтуудыг сануулж, дайныг зогсоох оролдлого ямар чухал болохыг эндээс харж болно хэмээн хэлсэн билээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй Европын төвийн сахисан улсуудын нэг Швейцарь эсвэл Австрийг санал болгосон бөгөөд мөн Истанбулд уулзахад ч татгалзахгүй гэсэн саналыг илэрхийлсэн юм.

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон экспортын дэд бүтцэд чиглэсэн дроны дайралтаа сүүлийн үед эрчимжүүлсээр байгаагийн илрэл энэ. АНУ энхийн хэлэлцээр зуучлахыг оролдож буй энэ үед Украин Москвагийн эдийн засгийн хамгийн чухал салбар руу довтолж буй.

Цохилтуудын улмаас Москвагийн газрын тос боловсруулах, экспортын үйл ажиллагаа доголдож, ОХУ-ын зарим бүс нутагт бензиний хомсдол үүссэн. Тухайлбал Алс дорнодын Курилын арлуудад шатахуун дууссан байгаа юм. ОХУ-ын хяналттай Украины зарим бүс нутаг, өмнөд бүсэд бензиний хомсдол үүссэн байна. А-95 төрлийн шатахуун дууссаны улмаас илүү жолооч нар үнэтэй бензин хэрэглэхээс өөр аргагүй болсон.

Крымийн хойгийн хамгийн том хот Севастополийн оршин суугч Светлана Бажанова “Бид тэснэ ээ. Гэхдээ манай гэр бүлийн хувьд санхүүгийн томоохон цохилт болж байна. Үнэхээр мэдэгдэхүйц” гэж хэлжээ. ОХУ 2014 онд Крымийн хойгийг цэргийн хүчээр улсдаа нэгтгэсэн билээ.

Газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгч буй цохилт нь ОХУ Украины байгалийн хий, эрчим хүчний байгууламжууд руу халдсаны хариу арга хэмжээ гэж мэргэжилтнүүд үзэж буй.

Зургийн эх сурвалж: Kyiv Independent

Киевийн энэхүү алхам нь энхийн яриа хэлэлцээний ач холбогдлыг өсгөх гэсэн оролдлого байж магадгүй. Энэ сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Аляскад уулзсан. Тус уулзалтын дараа Украин дайн аль хэдийн ялагдсан гэх ойлголтыг няцаах оролдлого гэсэн оролдлого хэмээн шинжээчид үзэж байна.

Украины арав гаруй үйлдвэрт цохилт өгснөөр ОХУ-ын газрын тос боловсруулах хүчин чадлын 17 хувь нь алдагдсан гэж “Reuters” тооцоолжээ. Өөрөөр хэлбэл өдөрт боловсруулах газрын тосны хэмжээ нь 1.1 сая баррелиар буурсан гэсэн үг.

Дроноор цохилт өгч буй ОХУ газрын тосоо боловсруулаагүй байдлаар экспортод гаргахаас өөр аргагүйд хүргэж буй. Мөн үүнтэй зэрэгцэн БНХАУ, Энэтхэг хоёрыг ОХУ-аас газрын тос худалдан авахаа багасгахыг Вашингтон шахаж байгаа. ОХУ-д жуулал, ургацын улиралтай холбогдуулан бензиний эрэлт их байдаг үед Украин ийнхүү цохилт өгөв.

Бензиний дотоодын эрэлт огцом өссөнтэй холбоотойгоор ОХУ долоодугаар сард экспортын хоригийг чангатгасан. Москва энэ шийдвэрийг цохилтуудаас өмнө нь гаргасан.

“Газпром нефть” компанид ажиллаж байсан Сергей Вакуленко хэлэхдээ, өртсөн үйлдвэрүүд хүчин чадлаа хэсэглэн алдсан боловч энэ нь дотоодын түлшний нийлүүлэлтэд асуудал үүсгэх эрсдэлтэй гэжээ.

ОХУ төсвийн орлогынхоо дөрөвний нэгийг нефть, байгалийн хийн экспортоор бүрдүүлдэг. Тус орлогоороо ОХУ нь энэ онд батлан хамгаалах зардлаа 25 хувиар нэмж, Хүйтэн дайны үеэс хойш үзэгдсэн хамгийн өндөр түвшинд хүргэсэн.

Барууны хориг арга хэмжээ Москваг газрын тосоо хямд үнээр борлуулахад хүргэж, Европын ихэнх улс импортоо зогсоосон. Гэвч ОХУ БНХАУ, Энэтхэг рүү ихээхэн хэмжээний газрын тос экспортолж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочисуьяа
Зочисуьяа
8 сар 27, 2025 08:11

Бичнэ гэж �##�ах юмаа холион бантан

Холбоотой мэдээ

Back to top button