Явган хүний зам солих ажил: Х.Нямбаатар гүрийдгээрээ гүрийнэ

Монгол улсад стандартын шаардлага хангасан явган хүний зам, дугуйн зам бараг л байхгүй. Иргэндээ ээлгүй хотод стандарт чухал ч, нэн тэргүүнд аюулгүй байдал яригдана. Гэхдээ шийдэлгүй байсаар өдий хүрч ирсэн билээ.
Он гарсаар нийслэлийн хэмжээнд бродюр солих ажлаас гадна явган хүний зам солих ажил идэвхтэй өрнөж байна.
Энэ онд гэхэд л 15 байршилд 186.839 ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулахаар төлөвлөөд буй юм.
Учир нь одоогийн гантиг чулуун зам нь өвлийн улиралд явган хүмүүсийг хальтируулах эрсдэл маш өндөртэй. Өвөлдөө хоногт 100 гаруй хүн халтирч унаснаас хүнд, хөнгөн бэртдэг тухай тоон мэдээлэл байдаг аж. Иймд, Хотын дарга Х.Нямбаатар явган замын хавтанг халтирдаггүй барзгар, байгалийн боржин чулуугаар солих ажлыг идэвхийлэн хийж эхлээд байгаа юм. Ингэхдээ чулууны гадаргад шатаалт хийж, зориулалтын төхөөрөмжөөр барзайлган, халтиргаа үүсгэхээргүй болгосон аж. Мөн замын хагаралгүй болж, дугуйт хэрэгсэлтэй иргэд ч зорчиход доргилт мэдрэгдэхгүй хэмээн тайлбарласан. Нэг ёсондоо нийслэлчүүд стандарт замтай болж буй.
Иймд, Х.Нямбаатар өвлөөс урьтаад явган хүний замыг шинэчлэх ажлаа магтаал, буруутгалын дундуур гүрийсээр дуусгах нь бололтой. Чанар, стандарт нь энэ өвөл шалгагдаж дүнгээ тавиулна.
Ямартай ч явган хүний зам, талбайн тохижилтод 32 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн гэх. Харин хуучин замуудаа алслагдсан дүүрэг, аймгуудад тавих төлөвлөгөөтэй байна.
У.УЯН
Гэрэл зургийг: Б.ЭРДЭНЭБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо БОЛИЛДООО ХӨДӨЛГЭЭН ЭХЭЛЖ ДАРАА ЖИЛ БОЛОООЧ ЗҮГЭЭР ЗАМУУДААА СОЛИОД ДУУСГАХ ГЭЭЭЛ УЛАЙРАААД УЛАААН ГАЛЗУУУ намбаатар
Ажил хийвэл дууст�##� байх ёстой шүү дээ. ЕРДӨӨ х�##�ьтрахгүй зам гэж юу.байхав дээ.. !!!!!!Гялгар.толигороос хамаагүй дээр. Өмсдөг гутлаа х�##�ьтардаггүй болгох хэрэгтэй--!!!!!!?????
Ёстой гоё болж бна мундаг бид яагаад заав�##� муухай байх ёстой гэж
За яаахав Мие Энхболд шиг юуу ч хийхгүй газар зарж УБ хотыг сүйрүүлээгүй нь их юм даа!!! МиЕ Энхболдын фракцийн мафиууд чинь үндсэндээ УБ хотоор туг тахисан нүгэлтнүүд шүү дээ!!! Ичих булчирхайгүй үхэр нүдэлсэн Төв аймгийн харьяат Мие Энхболдоо гэж!!!
Ноднин жил Нян бактери чинь дараа жил нэг ч Бордюр солихгүй гээд ам өчигөө өгөөд бсан. Манайхан мэдээж мартсан л даа. НАМдаа асар их мөнгө өгч бгаа даа