НИЙГЭМНийгэм мэдээ

ШШГЕГ-ын баруун талын туслах замыг гурван өдөр хаана

Өвлийн бэлтгэлээ хангаж, ДХ327 цэгээс ДХ331 цэг хүртэлх дулааны шугамыг шинэчилнэ.

Тодруулбал, Нарны гүүрний хойд хэсэг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын баруун талын туслах замыг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг маргааш 6:00 цагаас эхлэн наймдугаар сарын 31-ний 6:00 цагийн хооронд хийж гүйцэтгэх юм.

Мөн Нарны гүүрнээс Их тойруугийн замтай нийлэх уулзвар хэсгийг хааж, шугам шинэчлэх, солих ажлыг энэ сарын 30-ны 23:00 цагаас наймдугаар сарын 31-ний 6:00 цагийн хооронд хийнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөж байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button