Нийгэм мэдээ

"Сэрсэн тал" дуу хөгжмийн III наадмын бүртгэл эхэллээ

Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шаравын нэрэмжит “Сэрсэн тал” хөгжмийн наадам, орчин үеийн дуу дуулаачдын улсын уралдаан ес дүгээр сарын 5, 6, 7-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд болно.

Энэхүү хөгжмийн наадамд оролцох соёл, урлагийн байгууллагын уран бүтээлчдийг бүртгэх бүртгэл эхэллээ.

Хамрах хүрээ

1990 оны 1-р сарын 1-нээс хойш төрсөн мэргэжлийн урлагийн байгууллагын уран бүтээлч, мэргэжлийн сургуулийн оюутан, мэргэжлийн сургууль төгссөн төгсөгчид оролцоно.

Бүртгэл

Бүртгэл эхлэх огноо: 2025 оны 9-р сарын 3-ныг дуустал
Бүртгэлийн хураамж: 50,000₮
Данс: Хаан банк 5114409779 (Тайлбар хэсэгт овог нэр бичих)
Бүрдүүлэх материал:
Мэдүүлэг https://sharav.mn (сайтаас татах)
6х9 хэмжээтэй өнгөт зураг
Иргэний үнэмлэхний хуулбар
Төлбөр төлсөн баримт

Уралдааны шат, шалгуур

Нийт 2 шаттай
1-р шат: Чөлөөт жанрын дуу + Б.Шаравын уран бүтээлээс 1 дуу (фонограмтай)
2-р шат: Чөлөөт дуу эсвэл өөрийн бүтээл + Б.Шаравын уран бүтээлээс 1 дуу (фонограм, хамтлаг дагалдаж болно)

Шагналын сан

Дуучин:
Нэгдүгээр байр (1): 10,000,000₮
Хоёрдугаар байр (2): 7,000,000₮
Гуравдугаар байр (3): 5,000,000₮
Тусгай байр (3): 2,000,000₮
Концертмейстер:
Шилдэг концертмейстер (1): 2,000,000₮
Шагналт байр (2): 1,000,000₮
Холбоо барих
Утас: 94112370, 98104646, 98029111, 99590288
Вэб: https://sharav.mn/
QR кодоор удирдамжтай танилцана уу

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button