Хөнгөн осолд цагдаа очихгүй, даатгалын компани 5-10 минутад "AI"-aap шийддэг болно

Түгжрэл бууруулах ажлын хүрээнд даатгалын салбарын төлөөллүүдтэй өнөөдөр албаныхан уулзлаа. Энэ үеэр хөнгөн хэлбэрийн авто замын осолд замын цагдаа, даатгалын ажилтан ослын газарт очихгүйгээр технологи буюу "AI" ашиглан хэрхэн шийдэх боломжтой талаар ярилцжээ. Уулзалтад даатгалын салбараас гадна Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг холбогдох төрийн албаныхан оролцсон байна.
Нийслэлийн авто замын түгжрэлд хөнгөн хэлбэрийн авто ослын дуудлага ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, хоёр машин мөргөлдсөн хөнгөн хэлбэрийн дуудлагад цагдаа дунджаар 40 минутыг зарцуулж ослын газарт очдог. Энэ хугацаанд тус замд үүссэн түгжрэл хоёр цаг үргэлжилдэг байна.
Тиймээс Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.6. Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ гэсэн тус заалтын дагуу цагдаа очихгүй даатгалын компани технологи ашиглан замын түгжрэл үүсгэхгүйгээр түргэн шийдвэрлэхийг талууд ярилцжээ. Дээрх асуудлыг шийдвэрлэснээр хөнгөн хэлбэрийн авто ослын дуудлагад технологи ашиглан 5-10 минут зарцуулах замаар түгжрэл бууруулахыг зорьж байгаа юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭНЭ ТЭГЭЭД ХӨНГӨН ОСОЛ УУ? ХУЦНА БИЗ ЖИЖИГ ТЭРЭГ БОЛ ЖИНХЭН СДАГАРАА ЭРГЭЧИХЭЭД БАЙНА ХӨӨШ
Даатг�##� цагдаа дроноор харж болно доо маш амар даа
Үмхий жолооч нар их болсон.Ямар ч боловсоролгүй.Мөнгөл олж байв�##� хүний үхэл,гэмтэл хамаагүй.Том тэрэгний үмхий жолооч нар бол юу ч хийхээс буцахгүй араатнаас ч дор.
Боловсролгүй бичиг үсэг бараг тайлагдаагүй з�##�уус маш олноороо ББСБ- зээлээр автомашин авч х�##�туур их хийж байнаа!!! Хүний наад захын соёлын хэмжүүргүй хүмүүс замын хөдөлгөөний аюулгүй байд�##�д бодитойгоор зан�##�хийлж байгаа болит зовлон болжээ!!! Хөдөө хээр морьтой явж байгаа юм шиг л дуртай газраараа дөтлөх, урдуур дайрах, дохио бол мэдэхгүй!!
SAIN. BAINA. UU.O.MEHD. ZAMIIN. OSOL. IHK. GARCH. BAINA.SHIITGELIIG. NI. CHANGARUULJ. ARGA. HEMJEEGEE. ABAARAI.AMJILT. HUSIE...
Ослын байдлын зургыг авч баримтжуулаад жолооч нар замаа хурдан чөлөөлдөг болмоор бна . Гавьяа байгуулсан юм шиг зам хааж бөөн зард�##� цаг хугацаа �##�дуулж байдаг