Нийгмийн
Хүр эрвээхэйтэй тэмцэх ажил эхэллээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргын захирамжаар Хараа голын эрэг орчмын бургасан ойд нийт 189 га талбайд бургасны хүр эрвээхэйтэй тэмцэх ажлыг зохион байгууллаа.
Шавжийг утаат шүршигч багаж ашиглан химийн аргаар устгаж байна. Тус ажлыг зохион байгуулахтай холбогдуулан голын эрэг орчмоор зусаж байгаа малчин өрхүүдэд болон газартариалан эрхлэгчдэд ажил явагдах хугацаанд малаа устгалын талбайд бэлчээхгүй, голоос ундны ус ашиглахгүй байх талаар анхааруулах санамж өгчээ.
Бургасан ойн хортон шавжтай тэмцэх ажилд Дархан сумын ЗДТГ-ын БОХУ-ын байцаагч Б.Батзул хяналт тавин ажиллаж байна.
С.ХОНГОРЗУЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.