Афганистанд газар хөдөлсний улмаас 800 хүн амь үрэгдэж, Талибан олон улсаас тусламж хүслээ

Афганистанд 6 магнитуд хүчтэй газар хөдөлсний улмаас 800 хүн амь үрэгдэж, 2,800 гаруй хүн бэртсэн гэж албаныхан даваа гарагт /2025.09.01/ мэдэгдсэн юм. Уулархаг газар болон цаг агаарын тааламжгүй байдлаас болж аврагчид алслагдмал бүс нутгуудад хүрэхэд хүндрэл учирч буй.
Энэхүү гамшиг нь Талибаны засаг захиргааны нөөцийг шавхсан өөр нэг асуудал боллоо. Тус бүлэг Афганистаны төрийн эрхийг атгасны дараа гаднын орнууд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ огцом буурсан. Афганистаны Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Шарафат Заман олон улсаас тусламж үзүүлэхийг уриалсан байна. Тэр “Энд олон хүн амь нас, орон гэрээ алдсан тул бидэнд тусламж хэрэгтэй байна” гэжээ.
Талибаны эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй явдал, тусламжийн ажилчдад хориг хязгаар тавьж, дэлхийн бусад орнуудад хямрал үүссэний улмаас Афганистанд олон улсаас үзүүлдэг хүмүүнлэгийн тусламж эрс буурсан. 2022 онд тус улсад үзүүлсэн гадаад тусламж 3.8 тэрбум ам.доллар байсан бол энэ жил гарснаас хойш 767 сая ам.долларын тусламж орж ирсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эмэгтэй хүнийг үздэггүй афганы толгойлогчид нурангиас эмэгтэйчүүдийг авахгүй гэх биз