Гадаад мэдээДЭЛХИЙ

Суданд хөрсний гулгалтын улмаас мянга гаруй хүн нас баржээ

Суданы өмнөд бүсийн Марра нуруу дахь нэгэн тосгон хөрсний гулгалтын улмаас шороонд дарагдсан байна. Тус бүсийг удирддаг Суданыг чөлөөлөх арми даваа гарагт /2025.09.01/ мэдэгдэл хийхдээ гамшгийн улмаас мянга гаруй хүн нас барж зөвхөн нэг хүн л амь гарсан гэжээ.

Тус арми мэдэгдсэнээр бол олон өдөр хүчтэй бороо орсны дараа буюу ням гарагт /2025.08.31/ хөрсний гулгалт болсон байна. Суданыг чөлөөлөх арми гамшигт амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг гаргаж авахад тусламж үзүүлэхийг НҮБ, олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагуудаас хүссэн юм. Тосгон бүхэлдээ хөрсөнд дарагдсан байна.

Суданы чөлөөлөх арми болон Шуурхай туслах хүчин хооронд өрнөж буй дайнаас зугтан олон хүн Марра нурууны бүсэд хоргодох болсон юм. Тус бүсэд хоол хүнс, эм тарианы хүрэлцээ муу байдаг. Хоёр гаруй жил үргэлжилсэн иргэний дайны улмаас Суданы хүн амын талаас илүү хувь нь өлсгөлөнд нэрвэгдэж, олон сая хүн нүүн суурьшсан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Самдан
Самдан
9 сар 2, 2025 16:24

Хөөрхий дөө. Олон улс туслахгүй бол сүүлийн үед Суданчууд сүйрч бна. Гэтэл барууныхан дайн хөөцөлдөх, зэвсэг үйлдвэрлэхдээ олон сая доллар зарцуулдаг. Манайх ч гэсэн тусламжийн гараа сунгаасай.

Холбоотой мэдээ

Back to top button