Сири улс сүүлийн 14 жилд анхны удаа түүхий газрын тос экспортоллоо

Сири улс даваа гарагт /2025.09.01/ Тартусын боомтоос 600 мянган баррель түүхий газрын тос экспортолсон гэж Сирийн эрчим хүчний албаны хүн “Reuters” агентлагт хэлсэн байна. Энэ нь тус улс сүүлийн 14 жилд албан ёсоор газрын тос экспортолсон тохиолдол юм.
Ерөнхийлөгч Башар аль-Ассадын засаглалын эсэргүүцсэн жагсаал 2010 онд эхлэхээс өмнө тус улс 380 мянган баррель газрын тос өдөрт экспортолж байсан билээ. Тэр цагаас хойш Сирид иргэний дайн үүсэж, тус улсын эдийн засаг, дэд бүтэц тэр тусмаа түүхий газрын тосны үйлдвэрлэлийн салбар ихээхэн хохирол амссан.
Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард Ассадын дэглэм нуран унаж, түүний оронд исламистууд тэргүүлсэн засгийн газар төрийн эрхийг авсан юм. Сирийн шинэ засгийн газар улсынхаа эдийн засгийг сэргээх амлалт өгсөн. Тус улсын Эрчим хүчний яам мэдэгдсэнээр газрын тосыг “Nissos Christiana” нэртэй танкер онгоцоор экспортолсон байна. Сирийн газрын тосны ихэнх хэсэг нь зүүн хойд бүсэд оршдог, курд үндэстнүүдийн нутагт байдаг юм. Тус нутгийн эрх баригчид хоёрдугаар сард Дамаск дахь төв засгийн газар руу газрын тос хүргэж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ороз �########�нараас холдмогц хөгжилрүү их хурдаар
Сири улс хийж чадаад манайх ядаж дотооддоо нийлүүлчих боломж байна уу. Нефтьнээс маш олон төрлийн бүтээгдэхүүн гаргаж авдаг т�##�аар яагаад ярьдаггүй юм бэ ? Хулчиигар сэтгүүлч нар юмдаа