НИЙГЭМСПОРТ

Монголын U-16 шигшээ баг хэсгээс гарах эсэх тоглолтоо өнөөдөр хийнэ

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 16 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах найм дахь удаагийн "FIBA U-16 Asian Cup" тэмцээн манай улсад болж байна.

Өнөөдөр манай шигшээ баг Малайзын шигшээ багтай 19:00 цагаас М Банк Аренад тоглох юм. Тус тоглолтод хожсон баг нь хэсгээс гуравдугаар байраар шалгарч нэмэлт плей-оффын тоглолт хийх эрхтэй болно.

Манай шигшээ багийн хувьд хэсгийн эхний тоглолтоо БНХАУ-ын шигшээ багийн эсрэг хийж 103:45 харьцаатай хожигдсон. Мөн хэсгийн хоёр дахь тоглолтоо БНСУ-ын шигшээ багтай өчигдөр хийж 85:59 харьцаатай хожигдоод байгаа юм. Ингэснээр БНСУ-ын шигшээ баг БНХАУ-ын шигшээ багтай тоглохоор болсон. Багуудын хожсон нь хэсгээ тэргүүлнэ.

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button