Нийгэм мэдээ
Улсын дугааргүй замын хөдөлгөөнд зорчсон 72 зөрчил илрүүлжээ

2025-2026 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн авто замын түгжрэл, хөдөлгөөний ачааллыг бууруулах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ, зогсоолыг чөлөөлөх, зохиомол түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний хяналтыг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт зохион байгуулж байна. Тухайлбал, Тээврийн цагдаагийн албан хаагчидтай хамтран 8 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнд оролцож байсан улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй холбоотой нийт 72 зөрчлийг илрүүлсэн байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яагаад арын номероо авчаад яваад байдаг юм бол оо