НИЙГЭМ

Х.Хулан: Хүүхдүүд маань “Багшийн нөхөр болох хүн бидний тоогоор хадаг, сүүтэй ирж гуйж аваарай” гэдэг

“Багш маань бидний өмч, манай ангийн эрх охин. Нөхөрт болох хүн нь хүүхэд бүрийн тоогоор хадаг, сүүтэй ирээд гуйгаад аваарай. Дараагийн шавь нараас нь ч харамлаж байна” хэмээн ярих 12В ангийнхан. Харин энэ ярианы эзэн бол Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн залуу багш Х.Хулан. Тэр ажлын гараагаа энэ сургуулиасаа эхэлсэн, одоо тав дахь жилдээ багшилж байна. Түүнийг их сургуулиа төгсөөд ажилд орсон намар нь анги удирдуулахаар хуваарилжээ. Х.Хулан багш өөрийгөө залуу, туршлагагүй гэж хойш суулгүйгээр ангийнхантайгаа ажиллаж, хамтдаа ахин дэвшсээр энэ хавар анхны шавь нараа төгсгөх гэж байна.

-Ангийнхан нь сая гараад явлаа, анги хоосон болчихлоо. Яг үүн шиг хэдхэн сарын дараа хүүхдүүд нь оюутан болоод явах нь ээ. Таны хувьд их сургуулиа төгсөөд анх энэ ангийг дааж авсан шүү дээ. Гэтэл таван жил өнгөрөөд төгсгөх болчихсон байна. Ямар мэдрэмж, эргэцүүлэл төрж байна?

-Би 2021 онд МУБИС-ийг Нийгмийн ухааны багш мэргэжлээр төгсөөд Улсын тэргүүний 24 дүгээр сургуулиас ажлын гараагаа эхэлсэн. Одоо тавь дахь жилдээ багшилж байна. Анги удирдсан багш болоод мөн л таван жил. Эхлээд анги өгнө гэдгийг сонсоод "Би чадах болов уу" гэдэг битүүхэн айдас байсан. Гэсэн ч ангиа дааж авсан. Уйлах, хэцүү санагдах, шантрах үе байсан ч даваад л гарсан. Одоо бол холдож чадахгүй болтлоо дасчихсан байна. Зуны гурван сар л хол байхад маш их саналаа, ямар том орон зайг минь дүүргэдэг гэдгийг улам мэдэрлээ. Санах бүрдээ хүүхдүүдийнхээ зураг, бичлэгийг гаргаж үзлээ.

Төгсөөд явахаар нь "Яана аа" гэж бодогдох үе олон болж. Залуу насны хамгийн сайхан дурсамжийг минь бүтээлцэж, үргэлж хамт байгаа болохоор энэ цаг, мөч бүхнээ маш их нандигнадаг. Хавар төгсөхөд нь уйлаад ч гэдэг юм уу их хэцүү байна байх. Хоосрох юм шиг л санагдаад болж өгөхгүй байгаа. Зургаадугаар ангийн шинэ шавь нартай болно. Тэр үед бас ямар санагддаг бол гэх мэт ийм бодлууд өөрийн эрхгүй төрдөг юм байна.

-Анхны гэдэг тодотгол их онцгой мэдрэмжийг хүнд үлдээдэг байх?

-Анхны юм бүхэн амаргүй л дээ. Хүмүүс "Танай ангийнхан ёстой хөөрхөн юм аа, нийтэч юм аа" гэдэг. Би өөрөө цоглог, гуниглаад байдаг төрлийн хүн биш л дээ. Ангийнхан руугаа, бусад хүүхдүүд рүү ч уурлаад байя гэж боддоггүй. Аль болох чөлөөтэй, задгай сэтгүүлэхийг хичээдэг, хайрцагладаггүй. Анх үл ойлголцох зүйлүүд мэдээж гардаг л байлаа. Одоо бол гарт бүрэн орчихсон. Миний ямар сэтгэл зүйтэй байгааг хүртэл царайнаас маань уншаад мэддэг болчихдог юм байна. Тиймээс хамтдаа байхдаа л хамгийн жаргалтай. Ийм л болдог юм байна.

-Хүүхдүүд нь багш биднийг өөрчилсөн гэж ярилаа. Харин таныг тэд яаж өөрчлөв, юуг шинээр нээж өгөв?

-Би хүүхдүүдээсээ чин сэтгэл гэдэг зүйлийг хардаг. Хүн хэн нэгэнд чин сэтгэл гаргахаар хариу нь юу болж ирдэг вэ гэдгийг ангийнхнаасаа мэдэрдэг. Энэ гэгээн, цагаан ертөнцийг өөртөө нээж чадсан надад цалин, мөнгө ч гэдэг юм уу нийгмийн асуудлууд тийм ч хүндээр тусдаггүй. Мэдээж бодит байдал амаргүй байгаа.

Хүүхдүүд маш ухаантай, жижигхэн анхаарлыг ч мэдэрдэг. "Энэ хүн намайг анхаарч байна шүү. Буруу байгааг маань хэлээд байна шүү" гэдгийг мэдрэхээрээ итгэлийг нь алдахгүй байх юм сан гэдэг хичээл, зүтгэлийг гаргаж эхэлдэг юм болов уу гэж бодсон. Өөрөөр хэлбэл хүүхдэд зүгээр л итгээд үз. Тэгж чадвал хүүхдэд итгэх нь ямар өгөөжтэй зүйл вэ гэдгийг ойлгох болов уу.

-Хүүхдүүддээ хоргодоод ажлаа орхиж чаддагггүй юм байна-

-Багшийн ажлаа орхиж байгаа олон хүн байна. Голлох шалтгаан цалин. Нөгөө талд өөр шиг чинь үргэлжлүүлээд ажиллана, сайхан цаг ирнэ гээд хичээж байгаа залуу багш нар олон бий. Жишээлбэл, та цаашид ажиллах урам зоригоо хэнээс авч байна?

-Анх багш болоод орж ирэхэд "Ажлаасаа гарчихмаар л байна. Хүүхдүүддээ хоргодоод чадахгүй юм" гэж ярих багш нартай олон таарсан. Тухайн үед шинэхэн төгсөгч байсан болохоор сонин санагддаг, ойлгодоггүй байж. Харин одоо ойлгодог болсон. Нээрээ л хүүхдүүддээ хоргодоод чаддаггүй юм байна. Багшийн мэргэжил ямар сайхан гээч. Хичээл номоо хийхгүй, анхаарахгүй байна гээд уурлана, загнана. Маргааш нь тэр ангидаа ороод ирэхэд бүгд л юу ч болоогүй юм шиг мартчихсан, инээд алдаад л сууж байдаг. Ажлын ийм сайхан орчин магадгүй багшид л байдаг байх.

-Багш хүн хүүхдийг хамгийн зөв зам руу чиглүүлж өгдөг. Онц сурах ёстой гэж үүрэгдэхээс илүүтэй хүмүүжил, төлөвшлийн хувьд хамгийн том хөрөнгө оруулалтыг хийдэг. Та ямар үнэт зүйлийг төлөвшүүлж байна, багш нарын арга барил өөр өөр байдаг?

-Хүн юу тарина түүнийгээ хураана гэж хэлдэг. Хүнийг битгий хуурч бай гэж дандаа хэлдэг. Чи хэн нэгнээс хуулаад надад үзүүллээ, би дүн тавилаа. Гэхдээ насаараа хэн нэгнийг хуурч, өөрийгөө хуурч амьдарна гэж байхгүй шүү. Битгий хуул, өөртөө үнэн бай л гэдэг. Бусдыг хуурна гэдэг өөрийгөө хуурч байна гэсэн үг шүү дээ. Тиймээс аль болох өөрийнхөө чадах хэмжээнд хийж үнэлүүлээд, бага ч болов ахивал ирээдүйн аль нэг өдөр хэрэг болох ч юм билүү. Мэдээж насан туршийн хамгийн зөв боловсрол бол хүмүүжил. Байшингийн суурийг сайн тавьсан бол хэдэн давхар өндөр байсан ч аюулгүй. Муухан бол өндөр болох тусмаа эрсдэлтэй. Энэ утгаар нь хүмүүжил гэдэг суурь чинь шүү гэж ойлгуулахыг эрмэлздэг. Энэ тухай дандаа хэлж, ярьдаг болоод ч тэр юм уу намайг хуурах, аргалах гэсэн хүүхэд байдаггүй. Дүнг бол харамлаад байдаггүй ээ.

-Алдах эрх чөлөө хэр олгож байна?

-Одоо үеийнхэн их өөр болсон. Суръя, мэдье гэсэн зүйлээ хэний ч шахалт шаардлага, оролцоогүйгээр хийчихдэг давуу талтай. Сурах тийм ч асуудал биш. Тиймээс хүмүүжил, төлөвшил гэдэг зүйлийг ухамсарлуулахад л голлон анхаардаг. Алдах эрх чөлөө нээлттэй. Гэхдээ зөвхөн хэм хэмжээ, хязгаараа даваагүй алдааны тухайд шүү.

-Хүүхдүүдээ анзаарвал яг над шиг инээх, уйлах гээд бүх зүйл нь ил. Хүүхэд багшийгаа дуурайдаг юм байна-

-Анги удирдана гэдэг хичээл заахаас давсан зүйл байх. Бүх л асуудалд оролцоно, уралдаан тэмцээнд бэлдэнэ. Асуудлыг нь сонсоно, арга зам олно гээд л. Танай ангийн уур амьсгал их өөр юм?

-Хүн багшийгаа дуурайдаг юм шиг санагддаг. Манай арван жилийн ангийн багш хүнд зөвлөдөг, тусалдаг, чин сэтгэлээсээ ханддаг байсан. Тухайн үед манай багш гоё шүү, ийм сайхан сэтгэл хаанаас нь ундардаг байна аа гэж их боддог байсан. Одоо яг л өөрийнхөө багш шиг багш болно гэж зорьдог. Хүүхдүүдээ анзаарвал яг над шиг инээх, уйлах гээд бүх зүйл нь ил. Инээхдээ инээж, уйлахдаа уйлаад л. Ангиас гарахдаа зүрх гаргаад, баяртай миний үзэсгэлэн төгөлдөр багш аа гэж байх жишээний. Хааяа гайхдаг л юм. Бодоод үзэхээр би өөрөө их нээлттэй, мэдрэмжээ ичихгүй илэрхийлдэг хүн л дээ. Хайртай шүү, үнсье гээд дандаа үнсдэг. Тэгэхээр үүнтэй маань холбоотой байж магадгүй.

Манай ангийнхан урлаг, спортын аливаа уралдаан тэмцээнд оролцохдоо ч маш нээлттэй, ач холбогдол их өгцгөөдөг. Ангиа төлөөлж оролцож байгаа хүүхдүүдээ оролцоогүй хүүхдүүд нь орой хэдэн цагт ч хамаагүй бөөнөөрөө дэмжээд байж л байдаг. Энэ бүхнээс яг өөрийгөө хараад байгаа юм шиг санагддаг. Хүүхэд хүний толь гэж үнэн байх. Тиймээс худлаа байя гэж огт боддоггүй юм.

-Хоёр бүлгийг нэгтгээд нэг анги болгосон юм байна. Энэ дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд багшийн хичээл, зүтгэл нөлөөлсөн болов уу?

-Ахлах ангид хүүхдүүд мэргэжил сонголтоороо хуваагдаж орж ирдэг. Манай анги одоо 44 хүүхэдтэй. Энэ дотор бараг бүх бүлгээс орж ирсэн, шилжиж ирсэн хүүхдүүд зөндөө бий. Анх яах билээ, яавал дээр юм бол гэж их бодсон. Тэгээд хичээлээс гадуурх үйл ажиллагаа, сул цагийг ашиглаж дотно болгоё гэж шийдсэн. Богд уул руу гарах, зааланд тоглох, музей үзэх, төрийн ордонтой танилцах гээд хамтдаа хийж болох бүх зүйлийг хийсэн. Нэмээд охид, хөвгүүдээр тусад нь уулзаад, ангиар нь нэг уулзаад юу болохгүй байна, яамаар байна, шийдэл нь юу байж болох вэ гээд уйгагүй ярилцдаг байлаа. Ингээд нэг л мэдэхэд бүрэн ойлголцдог болцгоосон. Та нарыг төгсөхөөр яах бол гээд янз бүрийн бичлэг явуулахаар танд хэр хэцүү санагдана, бид нарт тэрнээс ч хэцүү санагдана гэж хэлдэг.

Одоо чухал жил учраас өөрийн анги болоод хичээл заадаг бусад хүүхдүүдээ ЭЕШ-д нь өндөр оноо авхуулахын төлөө маш их хичээж, зорино. Хүүхдүүдээ аливаа уралдаан тэмцээн, олимпиадад амжилт гаргахаар өөрөө байр эзэлсэн юм шиг, шагнуулсан юм шиг мэдрэмж төрж өмнөөс нь баярладаг. Ингээд харвал нэг талаараа бидэнд урам болж ирдэг гэж хэлж болно. 

-Өндөр оноо аваасай, амжилт гаргачхаасай гэдэг хүсэл, зорилгын ард багш хүний ямар бодол нуугдаж байдаг юм бэ?

-Хүсэл зорилго гэхээсээ илүү айдас мэдрэгддэг юм байна. Би хэдий тав дахь жилдээ багшилж байгаа ч олон жил элсэлтийн шалгалтад хүүхдүүд бэлдээд, өндөр оноонд хүргэсэн туршлагатай багш биш шүү дээ. Энэ бол анх удаагийнх. Үүнийг дагаад надад итгэж байгаа энэ олон хүүхдийн итгэлийг алдахгүй байх үүрэг, хариуцлага ирж байгаа. Тэд маань надад л итгэж байгаа шүү дээ, хичээх хэрэгтэй.

-Багш болоод анх дааж авсан анги маань төгсөх гэж байна, миний амьдралын хамгийн сайхан учралуудын нэг-

-Хувь хүнийхээ зүгээс нийгмээс ирж байгаа дарамт, бодит бэрхшээлийг хэрхэн давж байна?

-Багш мэргэжлээр ажиллахад тулгарч байгаа хамгийн том бэрхшээл бол цалин. Үүнээс шалтгаалж сайхан мэргэжлээ орхиж байгаа маш олон багш бий. Нөгөө талд энэ бэрхшээлийг насаараа даагаад одоо хүртэл багшилж байгаа багш нараа хараад ямар хариуцлагатай, яасан их тэвчээртэй хүмүүс вэ гэж боддог. Эдгээр хүмүүс зөвхөн хүүхдүүдийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө л ажлаа хийж байгаа. Намайг явчихаар энэ маань, тэр анги маань яах бол гэдэг бодол багш хүн бүрийн дотор байдаг. 

Хэдий нийгэм хэцүү, бидний амьдралын чанар тиймхэн байгаа ч орхиод явалгүй ажлаа чимээгүй  хийсээр байгаа мянга мянган багш нар бий шүү гэдгийг ойлгоосой. Өөр түвшинд үнэлээсэй л гэж хүсдэг.

-Багш нар ажлаас халшрахад эцэг эх, асран хамгаалагчийн хандлага нөлөөлөх тохиолдол байна. Энэ хугацаанд анзаарагдав уу?

-Манай ангийн эцэг эхчүүд залуу багш нарыг их дэмждэг. Зарим багш нараас "тийм эцэг эх над руу ингэж яриад" гэдэг зүйлүүд сонсож байсан л даа. Би тийм бэрхшээлтэй тулгараагүй л явна. Анх анги дааж аваад эцэг эхийн хурал хийхэд "танд зөндөө олон нөөц боломж байгаа гэж харж байна, залуу багшид итгэл хүлээлгэлгүй яах вэ" гэж хэлж байсан. Чөлөө авахдаа ч дураараа аашилдаггүй. Энэ бол бас нэг боломж, сайн тал шүү дээ. Бас залуу багшид алдах боломж олгох ёстой юм шиг санагддаг. Хэн ч анхнаасаа сайн байдаггүй, туршлагажаад явдаг. Тиймээс ойлголцох, ойлгох гэдэг энэ харилцаанд хамгийн чухал. 

-Багш хүн үлгэрлэгч байх ёстой гэдэг. Анзаарахад урлаг, спорт гээд чадахгүй зүйл маш ховор, нийгмийн идэвх оролцоо өндөр санагддаг. Ер нь сэтгэхүйн хувьд хөгшрөхийг зөвшөөрдөггүй мэргэжил юм биш үү? 

-Ангидаа ирэх болгондоо би та нартай адилхан арван наймтай шүү гэж дандаа хэлдэг. Та нарыг дааж авахдаа арван долоотой байсан. Энэ жил арван наймтай гэхээр “багш ёстой” гээд  инээцгээдэг. Надаас үлгэр дуурайл авч байгаа учраас сайн багш байхыг хичээдэг. Хичээлээ заахаас гаднаа зааланд орвол тоглочихдог, урлагийн үйл ажиллагаа болбол дуулаад, бүжиглэчихдэг. Олимпиад уралдаан хүүхдээ бэлдээд байр эзлүүлчихдэг залуу багш байхын төлөө маш их хичээдэг. Сурагчид маань ч анзаардаг байх. 

-Шавь нар нь багшийн нөхөр болох хүн бид нарын тоогоор хадаг сүүтэй ирж, гуйж аваарай гээд инээцгээж байсан. Танд ямар их хайртай вэ гэдгээ ингэж илэрхийлж байна лээ?

-Миний амьдралд тохиосон хамгийн сайхан учралуудын нэг. Намайг багшаа гэж дуудаж, хүндэлж, хайрлаж, эрхлүүлж байдагт баярлалаа гэж хэлмээр байна. Ангийнхан маань намайг дандаа баярлуулдаг. Эхлээд бол уйлаад гараад гүйчихдэг байсан. Одоо жаахан өөрийгөө барьдаг болоод байгаа. Өчигдөр төрсөн өдрөөр маань бас л баярлуулсан. Хүүхдүүдээ явуулчхаад өрөөндөө ороод ахиад л тэсэлгүй уйлсан. Энэ их хайрыг яаж даана аа л гэж боддог. Би өөрөө ангийнхаа хамгийн эрх охин нь. Ангийн эрх охин цэцэг авмаар байна гэсэн гээд өглөө цэцэгтэй угтана. Өсгийтэй гутал авч өгчхөөд "синдрелла" юм уу гээд хөөргөнө. Уг нь би өөрийгөө тийм ч эрх гэж боддоггүй. Ангийнхан маань л намайг ийм хошуугаа унжуулсан эрх болгочихсон юм шиг байна. 

Шавь нарын төлөөлөл

-12 дугаар ангиа төгсөх гэж байгаадаа итгэж өгөхгүй байна. Ангийнхантайгаа, багштайгаа өдөр бүр уулзаж чадахгүй гэхээр хэцүү санагддаг. Олуулаа инээлдэж, ангидаа тоглож, хамтдаа цагийг өнгөрүүлсэн үеүдээ илүү их санах байх, дурсах байх. Хоёр бүлэг нийлээд нэг анги болоход эхлээд эвгүй байсан. Одоо ийм халуун, дулаан гоё уур амьсгалтай байгаа нь багшийн ач гэж боддог. Холилдуулж суулгаад, багаар маш сайн ажиллуулдаг байсан. Сүүлдээ манай нэг салаа бүр хосуудын салаа болж хувирсан.

Багш өөрөө маш их зүтгэлтэй, залуу сэтгэлгээтэй. Бид нарын сэдээгүй санааг аль хэдийнээ олчихсон, хэрэгжүүлэх гээд явж байдаг. Хаана гоё сургалт, шинэ содон юм болохоор байна. Хамгийн эхлээд манай ангийнхан л хамрагддаг. Нэмээд найз шиг минь байж чаддаг гэж хэлмээр байна. Маш сайн сонсож, ойлгож, дэмжиж, тусалдаг. Хэнийг ч ялгаж харьцдаггүй. Ээж шиг л байдаг.

Анх орж ирсэн цагаасаа л хүүхдүүдээ уралдаан, тэмцээн, олимпиадад бэлдэж олон амжилт гаргасан. Бид ч дагаад сайжирсан. Ер нь хамтдаа л ахиад, дэвшээд байгаа гэж хэлж болно. Багш маань хүүхдээрээ шахуу байхдаа ийм олон хүүхэдтэй болсон шүү дээ. Тиймээс л ингэж хэлээд байгаа юм. Дараагийн шавь нараас нь үнэхээр харамлаж байна аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
53 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хүүхдүүддээ ээж шиг нь байдаг гоё багш байна аа

Зочин
Зочин

Ангиа зөвхөн удирдаад зогсохгүй хамтдаа амьдр�##�аа бүтээж байгаа нь бахарх�##�тай

Зочин
Зочин

Шавь нарынхаа дурсамжинд үлдэх сайхан хүн болж чаджээ

Зочин
Зочин

үүхдүүдийн хайр хүндэтгэлийг авна гэдэг хамгийн том шагн�##� шүү

Зочин
Зочин

Ийм багш олон байгаасай гэж үнэхээр хүсэж байна

Зочин
Зочин

Чин сэтгэлээсээ багшилж байгааг уншаад сэтгэл хөдөллөө

Зочин
Зочин

Мөнгө ц�##�ин гэж гоншигнохгүй, шавь нартаа бүхнээ зориулж байгаа нь гайх�##�тай

Зочин
Зочин

Анхны ангиа таван жил дааж төгсгөж байна гэдэг бахархмаар

Зочин
Зочин

Шавь нар нь багшийгаа гэр бүл шигээ хайрлаж байна

Зочин
Зочин

Хүүхдүүдийн хэлсэн “эрх охин” гэдэг үнэхээр өхөөрдөм сонсогдож байна

Зочин
Зочин

Хүүхдүүдээ инээлгэж, уйлуулж, хамтдаа өсгөсөн жинхэнэ багш байна даа

Зочин
Зочин

Хайр, итгэл дээр суурилсан ангийн уур амьсг�##� үнэхээр гоё

Зочин
Зочин

Хүүхдүүддээ найз шиг нь байж чаддаг багш ховор шүү

Зочин
Зочин

Амьдр�##�ынхаа хамгийн гоё насанд ийм их хайр, дурсамж бүтээсэнд баяр хүргэе

Зочин
Зочин

З�##�уу ч гэсэн маш туршлагатай, сэтгэлтэй болжээ

Зочин
Зочин

Шавь нартайгаа хамт хөгжилдөж, сур�##�цаж байдаг нь үнэхээр сонин содон

Зочин
Зочин

Багш хүн ийм байв�##� хүүхдүүд яаж муу байх билээ дээ

Зочин
Зочин

Хүүхдүүдийг зөвхөн сургах биш хүмүүжүүлж, хүн болгож байна

Зочин
Зочин

“Багш бидний өмч” гэж шавь нар нь хэлж байгаа нь сэтгэл хөдөлгөм

Зочин
Зочин

Багшийн хайр, ангийн дулаан уур амьсг�##� нийтлэлээс шууд мэдрэгдлээ

Зочин
Зочин

Шавь нараа төгсгөхөд уйлна гэж байгаа нь ямар үнэн сэтгэлтэй багш вэ

Зочин
Зочин

Хүүхдүүдийн амжилтыг өөрийнх шигээ хува�##�цдаг хүн цөөхөн

Зочин
Зочин

Шавь нарынхаа төлөө бүхнээ зориулдаг ийм з�##�уу багш нар бол Монголын ирээдүй

Зочин
Зочин

Жинхэнэ утгаараа багш хүн гэдэг ямар байхыг харуулсан байна

Зочин
Зочин

mundag bagsh baina ireeduid ni amjit

Зочин
Зочин

huurhun angi baina

Зочин
Зочин

yamar goy yum be

Зочин
Зочин

Уйлж уншлаа. Өнгөрсөн хавар 12 дугаар анги төгсгөөд ц�##�ин муу болохоор ажлаасаа гарсан гэхээд ямар их дуртай гэж санана багшаар ажиллах. Сайн багш байна сайн ч сурагчид гоё анги байна шүү. Амжилт. Багш нарын нийгмийн асуудлыг шийдээд, ц�##�инг нь нэмчихвэл ямар олон сайн багш нараас сайн иргэд төрнө гэж санаж байна та нар. Ц�##�ин нэм гэсэн шаардлага тавьмаар байна. Амьдр�##�ын боломж муу болохоор ч тэр үү хүүхдүүдийн сэтгэл болохоор ч тэр үү. Дандаа багшдаа бэлэг өгдөг байж билээ. Их ичдэг байж билээ.

Х. Дэлгэрмаа
Х. Дэлгэрмаа

Мундаг з�##�уу багш сайн удирдагч байна. Цаашдын оюуны үйлсэд нь илүү их амжилт хүсье. Миний охин хөдөө орон нутгаас шилжиж очоод нэг хамт олон болж сур�##�цсан ба одоо төгсөх гэж байгаад нь сайн итгэхгүй л явна. Анги хамт олонд сурлагын өндөр амжилт хүсье. @Агиймаа

Зочин
Зочин

Zaluu bagsh mash gehed mash mundag bn

ДОГОО
ДОГОО

Хөөрхөн Хуландаа ажил амьдр�##�д нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Варанё
Варанё

Ok

Пунсалдуоам
Пунсалдуоам

Хөөрхөн дүүдээ амжилт хүсьe сайн багш болжээ мундаг шүү бүх сайхныг хүсьe .

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН

Ёстой хөөрхөн????. Зөв хүнийг үргэлж зөв зүйлс дагадаг, хичээл зүтгэлтэй хүнийг үргэлж амжилт дагадаг. Цаашидын их үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе өө.

Зочин
Зочин

Үнэхээр сэтгэлээсээ ажилладаг сайн багш бна аа. Уйлж уншлаа. Багш хүний дүр төрхийг сайхан гаргаж бичсэн сэтгүүлч Д.Мөнхбатад их баярл�##�аа.

Зочин
Зочин

Үнхэр сайн багш сайхан охин шүү чамдаа амжилт хүсэе

Said
Said

Tenegtdeg bagsh

Зочин
Зочин

Мундаг байна амжилт

Зочин
Зочин

Dvvdee sain saihan bvhniig hvsie ilvv???? zorilgotoi baij өшөө их амжилт гаргаарай

Монгол Улсын иргэн
Монгол Улсын иргэн

Хөөрхөн юм бээ. Угаасаа хүнийг хайрлаж байж л хайрлуулна. Хөархөн юм аа. Бүгдэд нь амжилт

зочин
зочин

Амжилттай яваа хунийг амьдр�##� ургэлж шагнадаг гэдэг

ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг
ийм цагаандаа гарсан луйварчид засрана гэ байхг

Багш хүний хамгийн том шагн�##�, баяр бахд�##� бол шавь нартаа үнэлэгдэх, хүндлэгдэх, тэдний итгэлийг олж чадах чадвар- хүн чанараараа ч, ёс зүйгээрээ ч, мэрэгжлийн ур чадвараараа ч. Энэ з�##�уу багш их ирээдүйтэй сайн багш юм даа гэж бодогдлоо, баяр хүргэе, их амэилт хүсье. Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан �##�баны эзэд- багш нар шүү дээ. Үнэхээр багш хүн хамгийн сайхан даа, би ч хаана ч явсан, очсон: багшаа сайн байна уу? Би таны шавь нь байнаа гээд золгох шавь нартайгаа учрах хичнээн сайхан гээч..., за тоочоод байв�##� барагдахгүй ээ....????????????????????????????????

Зочин
Зочин

Том үгтэй чацганууд вэ яадаг

Зочин
Зочин
Reply to  Зочин

Cham shig jijig p###a bish l dee

Basca Feiza
Basca Feiza

сайн байцгаана уу. ЯМАР ХӨӨРХӨН ЮМБЭ. Багш гэдэг мэрэгжлийн боловсролыг хүнлэгийн дээд төдийгүй, хүүхдүүдийг ойлгох ур~чадвар~чад�##� заяам�##� оноолттой~өгөгдөлтэй төрөлхийн ясны~угийн БАГШ БОЛОХООР ТӨРСӨН ХҮН НАР Л "ЖИНХЭНЭ БАГШ БОЛДОГ" хэмээн үздэг нь байнаа.

Зочин
Зочин

Жинхэнэ багш байна. Амжилт хүсье

Зочин
Зочин

Хулан багштай хүүгээ суулгах гэсэн юм сан даан ч олон хадамтай болгох юм байна даа. Ха ха ха

Зочин
Зочин

ийм олон багштай бх ёстой даанч ц�##�ин мөнгө ш�##�ихгүй болхоор хэцүү ц�##�инг нь сайн нэмэх хэрэгтэй

Иргэн
Иргэн

Жинхэнэ багш хүн байна даа. Үнэхээр бахархаж бна. Ийм багшид л хүүхдээ өгөх юмсан.

Зочин
Зочин

Бүхнийг Үнэн сэтгэлээсээ хийж чадсан з�##�уу Багшийн сэтгэл Шавь нарт нь үнэхээр хүрчээ, Хүүхдүүд гэдэг Сурган хүмүүжүүлж байгаа хүмүүсийгээ даган дуурайдаг, Багш сайн бол Шавь нь Сайн гэдгийн тод жишээ болж чадсан З�##�уухан багшид Ажлын их Амжилт хүсэн ерөөе!

Ц. Буянхишиг
Ц. Буянхишиг

Гайхамшигтай сайхан

Холбоотой мэдээ

Back to top button