Нийгмийн

Үс засуулвал жаргал ирнэ

БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2025.09.05 / БААСАН ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ХӨХ БИЧ САРЫН ЕСӨН УЛААН УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

  • Үс засуулвал: Жаргал ирнэ.
  • Наран ургах, шингэх: 06.16-19.26

Аргын тооллын 9 сарын 5, Сугар гараг. Билгийн тооллын 13, Яруу эгшигт одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 6 цаг 16 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button