Нийгэм ярилцлагаЯрилцлага

Хотод амьдрахаар 4 хүүхэдтэйгээ ирсэн Б.Өлзийжаргал: Хөдөөд малчны, малын гэсэн юм бүхэн үнэгүй болсон

Б.Өлзийжаргал Ховд аймгийн Мөст сумаас хотод суурьшихаар дөрвөн хүүхэдтэйгээ ирээд байна. Түүний нөхөр нутагтаа уурхайд ажилладаг тул үлджээ. Эднийх нэгээс 13 насны дөрвөн хүүхэдтэй, малчин айл. Хөдөөд малын юм бүхэн, малчны гэсэн бүхэн үнэгүйдэж, зөвхөн мал маллаад амьдрах боломжгүй болсон тул нутгаа орхиод ирлээ хэмээн тэр ярьж байна. Мөн хүүхдүүдийнхээ ирээдүйн боловсролд анхаарахын тулд энэ сонголтыг хийжээ. Б.Өлзийжаргал одоо нэг ойтой нялх хүүхдээ хүнд харуулаад, өөрөө шүдний эмнэлэгт үйлчлэгчээр ажиллаж байна. Харин гурван хүүхэд нь харьяаллын асуудлаас шалтгаалж одоогоор сургуульдаа явж эхлээгүй байгааг учирлалаа.

-Хотод хэзээ ирэв, удаж байна уу. Суурьшихаар ирсэн зорилго, шалтгааны тухай асуумаар байна?

-Манай сум эндээс 1,500 км. Хотод наймдугаар сарын 12-нд ирсэн. Ирснийхээ маргааш хувийн шүдний эмнэлэгт ажилд орсон. Хүүхдүүдийнхээ ирээдүйг л бодож ирлээ. Хөдөөд өвс ногоо ургахгүй, мал маллах улам л хэцүү болоод байна. Малаа хадам аавындаа харуулахаар үлдээсэн. Нөхөр маань нутагтаа Хөшөөтийн уурхайд ажилладаг болохоор тэндээ хоцорсон. Одоогоор хүүхдүүдээ сургуульд хамруулж чадаагүй л байна. Буусан байгаа энэ газар манай нэр дээр бүртгэлтэй бол боломжтой. Гэтэл өөр хүний нэр дээр бүртгэлтэй учраас болохгүй гэсэн. Сая газрынх нь эзэнтэй яриад учир байдлаа хэлээд гуйлаа. Нэг дэх өдөр ирээд манай нэр дээр шилжүүлээд өгье л гэнэ. Хэрэв тэгвэл хүүхдүүдийн маань сургуулийн асуудал шийдэгдчих байх аа.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Нөхөр дөрвөн хүүхдийн хамт ам бүл зургуулаа амьдардаг. Том маань 13 настай. Удаах хоёр нь ес болон долоон настай. Хамгийн бага нь нэг ойтой. 

-Хотод ирсэн ямархуу байна?

-Өмнө нь ирээд буцдаг байсан бол одоо амьдрах шийдвэр гаргаад ирлээ. Хот сайхан л байна. Хамгийн санаа зовж байгаа зүйл бол хүүхдийн сургууль л байна. Хичээл эхлээд долоо хоночихлоо. Бусдаар бол би ажлаа хийнэ. Нөхөр маань тэнд бас ажлаа хийж байгаа. Хоёр талаасаа дэмнээд асуудалгүй болгоно оо л гэж бодож байна. 

-Энэ ажлаа яаж олов, шууд ирээд л орчихжээ?

-Манай хамаатны эгч тэтгэвэртээ гарах болоод би оронд нь ирж ажилд орсон юм. Ажлынхан маань сайхан хүмүүс байна лээ. Өглөө автобусанд суугаад дамжаад, дамжаад ажилдаа оччихно. Буцахдаа ялгаагүй автобусандаа суугаад л хүрээд ирнэ. Мэдэхгүй чадахгүй зүйл гарвал хүмүүсээс асуухаар хэлээд л өгчих юм. Одоогоор хэцүү санагдахгүй байгаа.

-Цалиндаа хүрсэн үү?

-Хүрээгүй л байна. Өнөөдөр л буух юм гэсэн. Сар болгоны таван, 20-ны өдөр хоёр хувааж олгодог юм байна лээ. 

-Хотын завгүй хүмүүсийн нэг болох нь ээ. Олон жил мал маллав уу та?

-Наймдугаар ангиа төгсөөд мал дээр гарсан. Өдийг хүртэл малаа маллаж нутагтаа сайхан л амьдарлаа. Газрын гарц сайн, бороо хур элбэг бол хөдөө сайхан шүү дээ. Харин сүүлийн үед тиймгүй болсон. Цаг хангай нь ч хавчаад сайнгүй, мал өсгөхөд бэрхшээлтэй болоод байна. Манай хоёр эгч, ах дүү нар бүгд энд байдаг болохоор эднийгээ түшээд хүрээд ирлээ. Аав, ээждээ ирсэн юм шиг сайхан л байна. 

-Хүүхдүүд нь хотод сурна. Боловсролын ялгаа хэр байдаг бол?

-Орон нутаг тийм сайнгүй ээ. Хөдөө, хотын ялгаа их шүү дээ. Хотод сурдаг хамаатны хүүхдүүдтэйгээ ярилцахад л шууд мэдэгддэг. Харилцаа, хандлагаас эхлээд зөрүү их. Тиймээс хэдэн хүүхдээ аваад боловсролд нь анхаарахаар ирсэн минь энэ. Цаашид малчин болохгүйгээс хойш энэ сонголт ирээдүйд нь хэрэг болох байх аа. Эмч, цагдаа, багш болно гээд энүүгээр гүйлдээд л байна. 

-Хөдөөд таны насныхан, залуу хүн олон байна уу?

-Хүмүүс хөдөөд байхаа болиод байна. Ихэнх нь шилжээд, хот суурин газар бараадах болж. Хөдөөд айлууд нь ч, мал хуй нь ч эрс цөөрч байна. Өнөө жил л гэхэд манай сумын сургуулийн нэгдүгээр анги ганцхан бүлэгтэй болсон байх жишээний. Энэ чинь айлууд цөөрснийг илтгэж байгаа нэг хэлбэр шүү дээ. Гэтэл хотод нэг ангид 70 хүүхэд ноогдож байна гэнэ. 

-Таны ойр тойрноос хот руу, аймгийн төв рүү айлууд их ирсэн үү?

-Өө зөндөө байгаа. Манай хадам талынхан бас их ирсэн. Манайх хөдөө учраас бараг ганцаараа сумандаа үлдэх дөхсөн шүү. Нөхөр бид хоёрын хамаатнууд бараг бүгд энд ирчихлээ.

-Тэдний нааш ирж байгаа гол шалтгаан юу байна вэ, таны бодлоор?

-Бага шиг хүүхдүүдтэй айлууд ихэнх нь хүүхдээ л бодож байна. Нэмээд ажил хийе гэхээр сум орон нутагт хийх ажил байхгүй. Тоотой хэдэн газартай, нэмж хүн авах боломжгүй.  Орон тоогүй, санхүүжилтгүй гэдэг. Тиймээс сумын төвд бол гэртээ байхаас өөр сонголтгүй. Хотод бол өөр шүү дээ. 

-Хичээл эхэллээ. Хөдөө улам л эзгүй болсон байгаа даа. Эхнэр хүүхэд нь суманд, нөхөр ганцаараа малаа хараад үлддэг гэдэг ч юм уу?

-Одоо эрчүүд нь ч байхаа больсон доо. Эхнэр, хүүхдээ сумандаа үлдээгээд ажил хийхээр явж байна. Эсвэл гэр бүлээрээ явчихдаг ийм болчхоод байгаа. 

-Хөдөөгөө яана аа хэдүүлээ. Мэдээж амьдралаа бодоод аль боломжтой газар руугаа шилжиж байгааг үгүйсгэх аргагүй л дээ?

-Одоо яана ч гэх вэ дээ. Үнэхээр л эзгүйрчихсэн байгаа шүү дээ. Айлууд зусдаг салаа руу гарахад бараг айлгүй. Ганц, хоёрхон айлтай. Нутаг хүртэл ийм эзгүй. Малаа сайхан маллаад амьдаръя гэхээр мал, мах үнэ хүрэхээ больсон. Малын юм бүхэн үнэгүй. Бидний юм бүхэн үнэгүй. Эсрэгээрээ дэлгүүрийн юм бүхэн үнэтэй. Ийм байхад үнэхээр аргаа бараад л энэ шүү дээ. Нутгаа ямар муулалтай биш дээ.

-Мал үнэд хүрэхгүй байгаа юм уу гэхээр энд махны үнэ тэнгэрт гарсан шүү дээ, их сонин. Гэтэл малчид бараг гуйж байж ямар ч хүнээр хамаагүй хэдэн төгрөг болгодог шиг байгаа юм ?

-Малчдаа яагаад ингэж үнэлээд байгааг ойлгодоггүй. Малчин гэхээр л нэг тийм дорд үзсэн хандлагатай болж. Намар хичээл сургууль эхлэхээр бүгдэд нь л мөнгөний хэрэг гарна. Малаа заръя гэхээр үнэ хүрэхгүй, авахгүй. Бараг гуйж л өгдөг. Хамгийн бага үнээр шүү. Хүний хүн чанар гэдэг бас л хэцүү болжээ. Ядаж жилийн дөрвөн улирал яаж зүтгэж, хөдөлмөрлөдөг гэдгийг нь ойлгож, үнэлдэг болоосой гэж бодох юм. Мал маллах гэдэг хэцүү л дээ. Гэхдээ энэ хугацаанд хэцүү байна, больё гэж шантарч үзээгүй. Малын буян их шүү дээ, үнэлдэг бол.

-Энэ хугацаанд нөхрийнхөө цалингаар л амьдралаа болгож байв уу?

-Манай нөхөр уурхайдаа ажиллаад олон жил болж байгаа. Нэг хүн болгоё, бүтээе гээд зүтгээд байхад нөгөөх нь байнга зүгээр суугаад байж болохгүй шүү дээ. Ганц хүний цалингаар зургаан хүн амьдарна гэдэг хэцүү. Тиймээс нөхөртөө дэм тус болъё, ажил хийе. Хүүхдүүддээ ч анхааръя л гэж бодсон. Нөхрийн ажил 10 сар хүрээд зогсдог. Амарч ирээд энд бас ажил хийнэ л гээд байгаа. Ажил хийхгүй байсан ч хэдэн хүүхдээ хараад гэртээ байж байвал би ажлаа санаа зовохгүй хийнэ. Бас ханьтай юм даа.

-Та их өөдрөг иржээ. Хөдөө олон жил болсон хүмүүс ихэнхдээ эндээ л байя, ийш тийш яваад ажил төрөл ч олдохгүй байх гэдэг?

-Тийм хүмүүс байдаг байх л даа. Миний хувьд ажил хийнэ, болгоно бүтээнэ л гэж боддог. 

-Бүр мөсөн шийдээд ирчихлээ, хотын айл болно гээд. Цаашид юу юутай болно гэж, бүтээнэ гэж зорих уу?

-Нэгэнт шийдээд ирсэн юм чинь зүтгэнэ л гэж бодож байна. Дандаа айлын хашаанд амьдарна гэж байхгүй. Өөрийн гэсэн хашаатай болохоос эхлээд амьдралаа ахиулаад л явна даа. Цаашлаад байранд ч орохыг үгүйсгэхгүй. Мэдээж хүүхдүүдээ бүгдийг нь дээд боловсролтой, мэргэжилтэй эх орондоо нэмэртэй хүн болгоно. Ингэж чадвал ирсэн зорилго минь биеллээ гэсэн үг. 

-Таныг ажилдаа явчихаар нэг ойтой нялхыг хэн харах вэ?

-Манай нэг бэр эгч энд байгаа. Тэр маань харж өгдөг. Бас сургуулийн хүүхдүүдийг хүргэж өгнө, авна.

-Хүүхэд харах хүнээ хүртэл бэлджээ?

-Уг нь их зорилготой, бэлтгэлтэй ирээд байгаа шүү. Бэр эгч маань хоёр эгчийн хүүхдүүдийг бас өсгөж өгсөн. Их буянтай хүн бий. Мэдээж өмсөж зүүх гээд бүхий л зүйл дээр тал талаас нь дэмнэлгүй яах вэ. 

Түүний охин У.Номуунзаяа,

"Хот манай Мөстөөс том юм байна. Удахгүй хичээлдээ яваад олон найзтай болно гэж бодож байна. Одоо бол гадаа тоглоод, хүүхэлдэй үзээд, гэрээ цэвэрлээд, ээждээ туслаад байж байгаа. Хөдөө жаахан уйтгартай байсан. Энд хийж үзмээр зүйл олон санагдлаа . Би шүдний эмч болоод ээжийнхээ ажилладаг эмнэлэгт орно. Шүд авах, тариа тарих дуртай. Эсвэл цагдаа болно"

У.Нандинзаяа,

Би энэ жил нэгдүгээр ангид орно. Хотын хүүхдүүдийг хөөрхөн ааштай гэж боддог. Аниа бид хоёр шалаа угаагаад, гэрээ шүүрдээд, цайгаа чанаад л байж байна . Хөдөө аав ээж хоёрыг байхгүйд хоолоо хүртэл хийдэг байсан. Гэрийн ажил хэцүү санагддаггүй ээ" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
43 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хотод зоригтой ирсэнд нь баяр хүргэе хүүхдүүдийнх нь ирээдүй гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна Хичээх хүн болгон бүтээдэг шүү Амьдр�##� улам сайхан болох болтугай

Зочин
Зочин
Reply to  Зочин

баяр хүргээд байх юмгүй ээ. хотын түгжрэлийн нэг ш�##�тгаан энэ, монголд хятдууд эзэн сууж байгаагийн бас нэг ш�##�тгаан энэ, эзэнгүйдсэн нутагт хятдууд эзэн суу ж байна

Зочин
Зочин

Yostoi setgel ogson niitlel baina uneheer huuhduudiinhee tuluu ih goyo shiidver gargajee Ireeduid bugd ni amidralaa saihan bosgoh bolno Bilegt chineeleg ur huuhduudtei bolooroi

Зочин
Зочин

Хотын амьдр�##� эхэндээ хэцүү ч хүүхдүүдийнхээ төлөө гаргасан энэ �##�хам мундаг байна З�##�уу хүн зүтгэхээр бүтдэг шүү Өөдрөг байгаарай

Зочин
Зочин

Mash zov shiidver gargasan baina huuhduud ni irgedtei hariltsaad ulam uhaantai bolno Ta nar ulam ih amidraliin amjilt gargana Saikhan ger bul yumaa

Зочин
Зочин

Урам өгсөн сайхан нийтлэл байна Ээжийн сэтгэл хүүхдүүдийнхээ төлөө байхад аз жарг�##� өөрөө ирнэ Бүгдэд нь аз хийморь хүсэе

Зочин
Зочин

Ene eej unendee mundag baina ajil hiigeed huuhduudee hamgaalaad yavj baina iim huchtei hunii ur huuhduud bas amjilt gargana Ta nart saihan ireedui huleej baina

Зочин
Зочин

Сэтгэлтэй ээжийн шийдвэр сайхан үлгэр дуури�##� болж байна Хүүхдүүдээ боловсролтой болгож өгөх нь хамгийн зөв �##�хам Бүтээлтэй өдрүүд та нарыг угтана

Зочин
Зочин

Shine hotod amidrah amarch bish ch ih goyo soril bolno Amidrald turshlaga nemne huuhduud ni olon naiztai bolj surlag ni deeshilne Amjilt husii

Зочин
Зочин

Ийм тэвчээртэй байгаад үнэхээр бахархаж байна Ажил хийж хүүхдээ сургаад явна гэдэг амаргүй ч та чадна гэдэг нь харагдаж байна Хамгийн гол нь зорилго тодорхой байгаа нь сайхан

Зочин
Зочин

Setgel gargaj amidraldaa shine huudas neegdsen baina Ta nar zaaval buteej chadna Bugd ni az jargaltai saihan amidrah boltugai

Зочин
Зочин

Huuhed buriin ireedui tuld ingej shiidsen eej mundag shuu Hotod ireed l ajild orno gedeg bol zorigtoi huchtei hunii l hiih zuil Huuhduuded chini amjilt husey

Зочин
Зочин

Ээжийнхээ төлөө биш хүүхдүүдийнхээ төлөө бүхнийг хийж байгаад үнэхээр т�##�архаж байна Ийм л ээжтэй хүмүүс азтай байдаг Хүүхдүүдийн чинь мөрөөдөл биелэх болно

Зочин
Зочин

Ireedui ni gantsaar bish naiz nartai surguuliin hamt olontoi baina gedeg goyo shuu Eej nariin huch duusashgui yumdaa Bugd ni az jargaltai bailg

Зочин
Зочин

Хотод шинээр суурьшиж байгаа айлд хүн бүрийн дэмжлэг хэрэгтэй Ээжийнх нь хичээл зүтгэл үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна Та нарын ирээдүй гэрэлтэй

Зочин
Зочин

Ulam saihan amidraliin ehlel baina ta nar Unendee huuhduudiinhee tuluu zov shiidver gargasan Huuhed ni surguuli yavaad olon zuil surna

Зочин
Зочин

Хотын амьдр�##�ын хэмнэлд дасахад цаг хэрэгтэй ч та нар чадна Хүүхдүүдийн сурах хүсэл мөрөөдөл урам өгч байна Өөдрөг сэтгэлтэй хүн үргэлж ялаад гардаг

Зочин
Зочин

Ene eej gaihaltai hodolmorch bainaa Uuriin huch hudulmuruur amidralaa avaad yavna gedeg baharhmaar Huuhduud ni ulam ih amjilt gargana

Зочин
Зочин

Сайн аав ээжийн хүүхдүүд үргэлж өөдрөг байдаг Хүүхдүүддээ зориулсан шийдвэр бүхэн зөв болдог Амьдр�##� улам дээшлэх болно

Зочин
Зочин

Iim setgeltei huniig harahad busad ni bas suraltsah heregtei shuu Amidrald shan turshlaga bolj baina Huuhduudiin ireedui tod gerelt baina

Зочин
Зочин

Өрх гэрээ авч явж байгаа энэ бүсгүйд үнэхээр баяр хүрмээр байна Хүүхдүүддээ үлгэр жишээ болж байна Хөдөлмөрийнхөө үр шимийг үзнэ гэдэгт итгэлтэй байна

Зочин
Зочин

Ta nar uneheer mundag ger bul baina amidrald buh zuil zovhon uursduus hamaardag Huuhduud ni sain surval bas gaihaltai irged bolno Bugd ni az jargaltai bai

Зочин
Зочин

Хотод ирээд эхний өдрөөсөө ажилтай болсон гэдэг чинь сайхан тохиол Ээжийн тэвчээр зорилго бүгдийг бүтээдэг Хүүхдүүдийн чинь мөрөөдөл заав�##� биелнэ

Зочин
Зочин

Amjilt husie eejiin setgel huchtei baihad bugd buteedeg Yum bolgon saihan ur duntei bolno Huuhduudiin surlag sain yavaa gej itgej baina

Зочин
Зочин

Эндээс урам авч олон ээжүүд зоригтой шийдвэр гаргах байх Хүүхдийн төлөө хөдөлмөрлөж байгаа бүхэн бахарх�##�тай Хүүхдүүдийнх нь инээд гэр бүлд нь аз жарг�##� авчирна

Зочин
Зочин

Zuv shiidver zorigtoi hunii temtcel amjiltad hurne Ta nar hotiin amidraldaa hurdan dasna Huuhduud ni az jargaltai suraltsana

Зочин
Зочин

Хөдөөдөө сайхан байсан ч хотын боломж хүүхдүүдэд хэрэгтэй нь тодорхой Энэ сонголт үнэхээр зөв Хүүхдүүдийн ирээдүй гэгээтэй байна

Зочин
Зочин

Zorilgotoi hunii amidral urgelj deeshledeg shuu Ene eej mash zorigtoi ajil hiij baina Huuhduudiin ireedui tod gerelt baina

Зочин
Зочин

Үнэхээр бахархаж байна Хүүхдээ сургуульд суулгахын төлөө ингэж зүтгэж байгаа хүн бүрт амжилт хүсье Ирээдүйдээ итгэсэн хүн бүхнийг бүтээнэ

Зочин
Зочин

Hotod amidrah ni shine soril ch ih goyo bolomj bas avchirna Huuhduud ni olon yum surch uhaantai bolno Ta nart bugded ni saihan ireedui husey

Зочин
Зочин

ej hunii setgel gej uneheer aguu zuil Huuhduudiinhee tuluu hodolmorloj baigaad ta nar baharhuushtai Amjilt az jargal husey

Зочин
Зочин

Хөдөө ааруул 39-69к, м�##� мах маш үнэтэй

Зочин
Зочин

Манай хөдөөнийхөн ийм л сайхан яриа хөөрөөтэй сэтгэл дүүрэн ул�####�а. Амьдр�##�ын төлөө тэмцэж, үр хүүхдээ сургахын төлөө хот суурингаа бараадсан нь зөв шийдвэр байхаа. Үр хүүхдээ өсгөөд нутагтаа очоод амьдарчиж бас болно шүүдээ.

зочин
зочин

энэ гэр бүлийн шийдлээс төр, засаг нэгийг бодох хэрэгтэй болсоныг ойлгосон байх. хөдөө нутаг маань эзгүйр ч м�##� м�##�лах хүнгүй болохоор бид яахав. урд зүгийн нөхөд л энэ ажлыг хийх байхдаа. орон нутгийн төр, захиргааны байгууллагаар дамжуулан суд�##�гаа хийж ядаж м�##�, хүн хоёрын харьцаа ямар байгааг мэдээд дараагийн арга хэмжээг авах байх даа

Уншигч
Уншигч

Зорилготой, зоригтой, ухаа.лаг охин байна. Амьдрлд нь аз жаргл хүсэн ерөөе. Маш зөв шийдвэр гаргажээ.

Зочизочинзочин
Зочизочинзочин

Мах сүү ааруул өрөм айраг их л үнэтэй бгаа штэ

Иргэн
Иргэн

Ховд аймгийн Мөст сумын уугуул суугуул иргэн УБ-т ирж хүний тоо нэмэхээр хөдөө хэн ажиллаж амьдрах вэ? Нэртэйгээр нь эзэнгүй хөдөө нутгаа гадаадынхан тодорхой хугацаагаар түрээсэлчихмээр юм. Тэгсэн мөртлөө энэ хөдөөнийхөн манхй аймгийн, сумын 100 жилийн ой, хөдөө нутаг сайхан гээд л дуулж хуурдаад байдаг. Ёстой хачин юм аа. Төрж өссөн нутаг орноо хөгжүүлэхийн оронд хотод ирж түгжрэл, утаа нэмж байх гэж. УБ-ын унаган иргэд бид хаачих вэ? УБ-т ирж амьдрахад өндөр татвар авдаг болох шаардлагатай байна !!!

Зочин
Зочин

Яана даа. төр засаг анхаарч хот хөдөөгийн ялгааг анхаарч хөдөөгийн хөгжлийг дээшлүүлэхгүй бол хот руу нүүсээр хөдөө эзгүйрч эзэнгүй нутагт хятдууд суурьшиж эхлэхнээ. Монголчууд маань хот руу нүүж нутаг орон эзэнгүйрч хятдад газар нутаг бэлдэж өгч байгаагаа ухаараасай

Зочин
Зочин

утаанд нь хордоод түгжээнд нь уур бухимдлаа бараад ирэхээрээ хөдөө нутаг ямар сайхан байв аа гээд л санах болно. яг амьдр�##� хөөсөн хүнд бол хөдөө нутаг, м�##� ахуй бол бөөн боломж шүү дээ, ажил муу хүнд бол хаана ч хэцүү

Зочин
Зочин

Муусайн ченж нараас болж м�##� нь үнэгүйдэж, дээр нь Хятадын бодлогыг хэрэгжүүлэгч төр, ард иргэдээ нутагт нь амьдрах аргагүй болгоод байна.

Зочинз
Зочинз

Харинч м�##�ын гар�##�тай юм бүхэн үнэтэй болсон шдэээ

Зочин
Зочин

Ynegui bish harin ch unetei bgam bishuu mah suu tsagaan idee chin. M#laa m#llaad amidrah ni deer bsiim bishuu

Зочин
Зочин

Хөдөөнөө илүү. Дассан газар нутаг

Холбоотой мэдээ

Back to top button